Малайзад хагас сард л шүүгээд таслачихдаг юм байна, харин манайд

Старатеги судалгааны төв-өөс баривчилсан. Энэ бол ердөө 17 хоногийн өмнөх явдал. Энэ хооронд түүнийг анхан шатны шүүхээр оруулан хүний амь насыг хөнөөх захиалга өгсөн хэрэгт буруутган цаазаар авах ял төлөвлөсөн тухай хэвлэлээр бичсэн. Харин өчигдрөөс түүнийг шүүж байгаа тухай бичиж эхэллээ. Яасан ч шуурхай юм. Яасан ч хүнд сурталгүй юм гэж бодогдохгүй байна гэж үү. Энэ тухай хойш тавьж манайд хэргийг мөрдөн шалгадаг, сэжигтнийг мөрдөн байцаадаг процесс хэрхэн өрнөж хэргийг яаж шийддэг билээ гэсэн сонин асуулт гарч ирж байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтнийг мөрдөн байцаах хуулийн хугацаа хоёр cap байдаг аж. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд тухайн сэжигтэн тэр хэргийг үйлдсэн эсэхийг эд мөрийн баримт, гэрчүүдийн болон сэжигтний мэдүүлгээр хөдөлбөргүй нотолж прокурорын хяналтад шижүүлнэ гэсэн үг. Статистик судалгаагаар мөрдөн байцаалтаас гэмт хэргийн 90 орчим хувь нь хуулийн хугацаандаа багтаж прокурорт шилждэг гэнэ. Тэгээд прокурор хянаад ялын дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлнэ. Шүүх хэргийн материал прокурорын дүгнэлттэй танилцаад шүүх хурлаа хийдэг. Хуульд бичсэн процедурыг ийнхүү цаасан дээр буулгахад тун амар юм шиг санагдавч цаг дээрээ хэцүү, бэрхшээл байдгийг таах аргагүй. Гэсэн ч манайд ямар нэг гэмт хэрэг гараад хэвлэл сониноор, хүмүүсийн ам дамжин шуугиж байгаад мартагдаж орхисон хойно шүүх хурал болох нь дэндүү элбэг.

Гэмт хэрэг хууль шүүхийнхэн байтугай, хөндлөнгийн эгэл иргэдийн хэнбугай ч мэдэхээр ил тод болж сэжигтэн нь өөрөө хэргээ хүлээгээд, гэрчүүд нотлоод, эд мөрийн баримт нь байсаар байхад л зар цуу болсон том том гэмт хэргүүд шийдэгдэхгүй хэчнээн cap, заримдаа бүр жилийгтуулж байж хэзээ хаана юу болсон нь бараг мартагдсан хойно сая шүүх хурал нь болдог жишиг Монголын хуулийн байгууллагад нэгэнт бий болоод удаж байгаа. Үүнд нь ч иргэд бухимддаг. Аав, ээж, эгч, хоёр зээ дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн Баярбатын хэргийг бараг жилийн дараа, найз охиноо аавтай нь гэрт нь байсан нохойтой нь хамт хэрцгийгээр егүүтгэсэн Ууганбаярын хэргийг хагас жилийн хойно сая шүүхээр шийтгэж байсан. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Бадраагийн амийг гэгээн цагаан өдрөөр, гэрэлт шар наран дор олон хүний нүдэн дээр хөнөөсөн аймшигт хэрэг гараад бүтэн таван cap болж байна. Гэтэл Гэр хорооллын барилгажилт ХЗХ-ны дарга Ц.Түмэнгэрэлийн хэргийг өнөө болтол шүүгээгүй л байна. Тэртээ өнгөрсөн хавраар эхнэрээ нууц амрагтай нь уулын модонд аваачаад егүүтгэж орхисон Агромаш компанийн захирал Баясгалангийн хэрэг өнөө болтол таг чиг байсаар л байна. Яг ийм байдлаар эргүүлийн хоёр цагдаа бага зэрэг халамцуу явсан нэг сайхан залууг хэрцгийгээр зодож хөнөөсөн байхад хэдэн жил дамжуулан мөрдөж байгаад цагдаа нар нь буруугүй болж хүүгээ алдсан эх эцэг дээлтэйгээ хатаад л хоцорч байсан. Ийнхүү үйлдэл нь хуулийнхаа зүйл анги, ялын санкцаа бараг тодорхойлчихсон илэрхий гэмт хэргүүдийг хурдан шуурхайгаа байя гэхэд хуулийн хугацаанд нь шийдэлгүй хойш тавьж хонон өнжин саатуулах нь хэнд ашигтай байдаг байна аа.

Гаалийн Х.Баатарын авилга авсан хэмээх хэрэг бол шалгах, судлах зүйл ихтэй ярвигтай хэрэг юм гэхсэн. Гэтэл тэртээ Малайзад сэжигтнийг баривчлаад хагас cap буюу 16 хонож байхад шүүх хурал эхэлж байдаг. Бидний нөгөө хүмүүнлэг ардчилсан нийгэм, эрх зүйт, шударга төр хаана байна вэ. Ардчилсан нийгэм дэх хуулийн дарангуйлал нь гэмт хэрэгтэнд үйлдсэн хэргийнх нь төлөө тохирсон ял оноож нийгмээс тусгаарлахаас гадна хуульд заасан ялыг үнэн зөв оноох нь нийгэмд сэрэмжлүүлэг болох ёстой баймаар. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн тухай амнаас ам дамжуулан ярьж хэрэгтний үйлдлийг илт жигшиж байгаа тэр үед нь хуулиар ял оноож шийтгэх нь нийгэмд бүхэлдээ ингэж болохгүй юм байна, энэ төр чинь түмэн нүдтэй юм байна. Хэрэгтэн төрийн нүд, хуулийн хараанаас гадна үлдэхгүй нь байна шүү гэсэн бодит ухуулга болох ёстой. Гэмт хэрэгтнийг цаг алдалгүй олж саатуулан баривчилж, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ялыг оноох нь манаи хуулийнхан, цагдаагийнхны хэд хэчнээн ном зохиол туурвиж, яриа таниулга хийхээс ч хучтэй нөлөө үзүүлэх биш үү. Харамсалтай нь тийм хэрэг гарсныг хүмүүс мартаж орхисон хойно, хэрэгтэн, сэжигтнийх нь нэрийг мартаж яаж юу болсныг санахаа больсон хойно шүүх хурлаа хаалттай хийгээд нэг ял оноосон болж, аягүй бол заримыг нь хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлөөд байгаа нь гэмт хэрэг буурахгүй байх, гэмт хэргийн үйлдэл улам хэрцгий болоод байх нөхцөл болдог юм биш байгаа.

Аймшигт хэргийн тухайд иргэд ялангуяа хохирогчид, тэдний ар гэрийнхэн ялын бодлого хатуу байгаасай, амийгамиар солино гэсэн байр суурьтай байдаг ч ихэнх хүмүүс гэмт хэрэгтнийг цаг алдалгүй шүүж тохирсон ялыг нь оноодог байгаасай гэж хүсдэг, ингэж ч ярьдаг. Харгислал харгислалыг төрүүлдэг гэсэн үг байдаг болохоор ялын бодлого хатуу байх нь гол биш харин хууль шударга үйлчилж, гэмт үйлдэлд нь тохирсон ялыг хуулийн хугацаанд нь багтаагаад оноодог, тэр нь олон түмэнд ил тод байх нь л ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн гол шинж байх болов уу. Хэргийг шийдэхгүй цаг хожиж хэрэгтний толгойг илж байх нь хэнд ашигтай байдаг юм бол?

Х.Өлзийбаяр
2006.11.25 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button