Жүжигчин Ц.Гантөмөрт хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр, Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн нэвтрэлтийн бригадын дарга Ц.Түмэндэмбэрэлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр тус тусшагналаа. Улсын драмын эрдмийн театрын зөвлөх зураач Ц.Доржпаламыг Монгол Улсын ардын зураач цолоор, сэтгүүлч зохиолч Б.Цэдэндамбыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн дунд сургуулийн захирал, Д.Жамьянг Монгол Улсын гавьяат багш цол, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын хөгжмийн удирдаач, багш С.Дашнямд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Газрын ундраа ХХК-ийн захирал Ш.Мардаанд Монгол Улсын гавьяат агрономч цол, Өмнөговь аймгийн Манлай сумын эмнэлгийн салбарын , эрхлэгч, щ эмм Г.Рэнцэнноровт Монгол Улсын хүний гавьяат эмч цол, Хууль зүйн үндэсний төвийн захирал, доктор, профессор Ж.Амарсанаад Монгол Улсын гавьяат хуульч цол, ШУА-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ж.Цэрэнсодномд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан цол, Төр засгийн эмчилгээ аж ахуйг эрхлэх газрын харьяа Засгийн газрын XII байрны захиргааны дарга Б.Бандид Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, БХИС-ийн Удирдлага, технологийн дээд сургуулийн захирал, доктор, профессор Л.Батмөнхөд Монгол Улсын гавьяат багш цол, Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёр дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ч.Отгонбаярт Монгол Улсын гавьяат багш цол, Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбууд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол, хөгжмийн зохиолч Т.Насанбуянд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол, Хэнтий аймгийн Хаш тун эмнэлгийн эрхлэгч, их эмч Ж.Батхуягт Монгол Улсын гавьяат эмч цол, хүүхдийн зохиолч Д.Гармаад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, Монгол шуудан ТӨҮГ-ын дэд захирал Д.Төгсөөд Монгол Улсын гавьяат холбоочин цол хүртээлээ. Түүнчлэн нэр бүхий хүмүүсийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнасан байна.

2006.11.25 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button