Бид эдийн засгийн эрх чөлөөтэй юу?

Уг судалгаанд манай сургалт, судалгааны академиуд оролцон 15 судлаач, шинжээч дөрвөн чиглэлээр индексийг тооцсон. Үүгээр манай улс нийт авч болох 10 онооноос 3,6 оноо авч, 130 орноос 74 дүгээр байранд орсон.
Эдийн засгийн гол бүрэлдэхүүн хэсгүүдэд Монгол Улс
-Төр засгийн хэмжээ 47 дугаар байр буюу 6,5 оноо
-Эрх зүйт төр 123 дугаар байр буюу 2,2 оноо
-Эрүүл мөнгө хүртэх боломж 56 дугаар байр буюу 8,8 оноо
-Олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө 53 дугаар байр буюу 7,1 оноо
-Зээл хөдөлмөрийн ба бизнесийн зохицуулалтаар 49 дүгээр байр буюу 6,3 оноо тус тус авсан байна.

Харин энэ оноос эхлэн Нээлттэй нийгэм форум, МУИС-ийн Эдийн засгийн сургуультай хамтран Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний тайланг гаргахаар болжээ.
Манай улсын хувьд 1997-2005 онд уул уурхай, тээвэр болон худалдаа үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг бүрдүүлж байгаа. Эдийн засгийн өсөлт ерөнхий дүнгээрээ дээгүүр байгаа хэдий ч зарим салбар уналтад орж, ядуурал буурахгүй хэвээр байгаа аж. Олон улсын валютын сангаас гаргасан 181 орны жагсаалтад Монгол Улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн худалдан авах чадвараараа 138 дугаар байранд орсон байн. Энэхүү чадвар нь 2005 оны байдлаар 2175 ам.доллар хэмээн тогтоогдсон. Үүнийг 12810 ам.доллар хүргэх боломжтой гэж үзсэн байна.

Ардын эрх сонин 230 /508/
А.Туяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button