Маамуу нааш ир-ийн өвөөд УИХ-ын дарга байр амлав

УИХ-ын дарга Ц.Нямдорж хүндэтгэлийнх нь концертод оролцох үеэр шинэ байранд оруулахаа амлав. 80 насныхаа сүүдэртэй золгож буй Маамуу нааш ир-ийн өвөөгийн үр хүүхэд, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, мэргэжил нэгт нөхөд нь Соёлын төв өргөөнд өчигдер Эх орон бат оршиг хүндэтгэлийн концертыг зохион байгуулсан юм.

Хоёрхон хоногийн өмнө Монголын хүүхдийн ордны уран бүтээлчид хөгжмийн зохиолчид хүндэтгэл үзүүлэн Маамуу нааш ир дууны 50 жилийн ойг нижгэр тэмдэглэсэн нь Д.Лувсаншарав гуайг улам залуужуулсан гэнэ. Энэ тухайгаа Маамуу нааш ир-ийн өвөө. Та бүхний талархал намайг арван насаар залуужууллаа. Би дахиад олон бүтээл хийнэ гэж амласан аж.

Ардын эрх сонин 230 /508/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button