Баримтат киноны наадам Амстердамд нээлтээ хийжээ

Арав хоног үргэлжлэх энэхүү кино наадамд 250 гаруй бүтээл сойгдож буй аж. Наадмын гол шагналд бүрэн хэмжээний 18, богино хэмжээний16 киног наадмын шүүгчид шилж авсан аж. Ингэхдээ 30 минутаас бага хугацааны 13 киног шилжээ. Дашрамд сонирхуулахад наадмын ялагчид хүндэт диплом, дурсгалын баримал дүрс гардуулахаас гадна 12.5-10.5 мянган еврогийн мөнгөн шагналыг хүртэх аж. Мөн тусгай уралдаанд баримтат киночдын анхны 17 бүтээлийг өрсөлдүүлнэ. Ялагч нь 2.5 мянган еврогийн шагналтай. Кино наадмыг Нидерландын найруулагч Йиски Рикелсийн Дөрвөн элемент киногоор нээжээ.

Ардын эрх сонин 230 /508/
Ш. Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button