НҮБ-ын гишүүн орнуудын 16 хоногийн аян эхэллээ

НҮБ-ын гишүүн орнууд энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10 хүртэл Хүний эрхийг дээдэлж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё гэсэн сэдвээр 16 хоногийн аян явуулж байна. Монголд үүнийг хэрхэн зохион байгуулж буй талаар Эмэгтэй удирдагч сангийн тэрүүн М.Болормаагаас тодрууллаа.

-Энэ аяныг охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлийг зогсоох сэдвээр эхэлсэн нь анхаарал татаж байна. Монгол бүсгүйн амь насыг Малайзид хөнөөсөн, бас саяхан Баянгол дүүрэгт нэг эмэгтэйг зэрлэгээр бүрэлгэсэн. хэргүүд гараад удаагүй байна. Ийм хэлбэрийн аяныг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ?

-НҮБ-ын гишүүн орнууд 46 жилийн өмнеөс энэ аяныг зохиодог болсон. Харин манай улсад 1997 оноос Хүчирхийллийн эсэрэг үндэсний төвеөс санаачлан үүнийг эх орондоо зохион байгуулж эхэлсэн юм. Одоо бол ганц байгууллагын хүрээнээс хальж олон байгууллага, хувь хүмүүс хамтран асуудал дэвшүүлж, хамтдаа шийдэл хайж, хамтран шийдвэр гаргах тевшинд нөлөөлөхөөр ажилладаг чухал арга хэмжээ болж хувираад байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-нд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх олон улсын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрөөс эхлэн хүний эрхийн өдөр болох арванхоёрдугаар сарын 10 хүртэл 16 хоногийг нийтэд нь хүний эрхийг хангах, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох чиглэлд хандуулж байгаа юм. Энэ онд жендэрээс үүдэлтэй хүчирхийллийг эсэргүүцэх кампанит аяныг дэлхий даяар зохион байгуулсны 16 жилийн ой болж байна. Аян эхэлсэн түүхээс товч дурдвал 1960 оны арваннэгдүгээр сарын 25-нд Доминикан улсад нийгмийн зүтгэлтэн гурван эмэгтэйг хөлсний алуурчнаар хөнөөлгөж, авто машины осолд өртсөн мэтээр далдалсан байдаг. Энэ өдрийг охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхтэй тэмцэх олон улсын өдөр болгон сонгосон түүхтэй.

-Нийт дэлхийн хэчнээн оронд энэ аяныг тэмдэглэж байгаа бол?

-Энэ өдрүүдэд дэлхийн 130 гаруй орон, 2000 гаруй олон нийтийн байгууллага ижил цаг хугацаанд, нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор аяныг нэгэн зэрэг зохион байгуулж байгаа.

-Аяны хүрээнд ямар ямар арга хэмжээ болох вэ?

-Саяхан охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх цагаан туузтаны өдрийг тэмдэглэж аянаа эхэлсэн. Эмэгтэйчүүдийн хүний эрхийн төлөө тэмцэгчдийн өдрийг арваннэгдүгээр сарын-29-нд тэмдэглэнэ. Арванхоёрдугаар сарын 1 бол ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр арванхоёрдугаар сарын 3-нд болдог. Аяны хаалт буюу арванхоёрдугаар сарын 10 олон улсын хүний эрхийн өдөр. Аяны хүрээнд Монголын хүүхдийн ордонд уулзалт, үзэсгэлэн зохион байгуулах, ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа явуулах, сурталчилгааны материал хэвлүүлэх зэрэг олон арга хэмжээ явуулна.

Ардын эрх сонин 230 /508/
Д.Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button