Цэрэг эрс тангараг өргөлөө

Төв аймгийн Сэргэлэн сум дахь зэвсэгт хүчний 016 дугаар ангийнхан хөл ихтэй өнжлөө. Өчигдөр болсон тангаргийн баярт Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Тогоо болон шинэхэн дайчдын ар гэрийнхэн хөвгүүдээ цэргийн албанд хүлээлгэн өгөхөөр ирж оролцов. Cap гаруй хугацаанд анхан шатны бэлтгэлд хамрагдаж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр ирсэн цэрэг эрс нийслэлийн зургаан дүүргээс болон Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул зэрэг аймгаас цугласан байлаа. Зэвсэгт хүчний 016-р ангид хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчид алба хаадаг бөгөөд энэ ангиас Иракын эрх чөлөө ажиллагааны 1-5-р ээлжинд 50 гаруй цэрэг дайчид алба хааж байгаа ажээ.

Ардын эрх сонин 230 /508/
Б.Баясах

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button