Ш.Сайхансамбууг ганц-д хорьжээ

Түүнийг өнгөрсөн баасан гаригт татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдуулж, Ганц худагийн Урьдчилан хорих төвд саатуулсан байна. Монголын хамгийн том захын эзэн, түүний орлого хэдэн зуун саяар тоологддог гэдэг. Гэтэл Нарантуул зах байгуулагдсан цагаасаа эхлээд орлогын албан татвар төлж байгаагүй, татвараас зайлсхийсэн мөнгөний хэмжээ нэг, хоёр тэрбумаар тогтохгүй гэж хэвлэлүүд бичиж байгаа. Yйл ажиллагаа явуулаад нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа Нарантуул зах албан ёсны зөвшөөрөлтэй эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ. Юутай ч түүнийг Ганц худагт хорьж, саатуулах үндэслэл байсан бололтой.

Ардын эрх сонин 230 /508/
Г.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button