Л.ГҮНДАЛАЙ МАХН, АН хоёрын концерт дууссан шүү

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн сонгогдсон тойрог бүрт 250 сая тегрөгийг хуваарилах эсэх тал дээр нэлээд маргалдав. Олонхи гишүүн үүнийг дэмжиж байна. Гэтэл муу нэртэй, луу данстай Л.Гүндалай гишүүн л үүнийг эсэргүүцэв гээд байгаа шүү дээ. Яагаад та 250 сая тегрегийг халааслах алтан боломж-оос зугтаад байна?
-УИХ-ын гишүүд төсвийг баталдаг болохоос бус захиран зарцуулагч биш. Ийм учраас би анхнаасаа УИХ-ын гишүүдэд мөнгө хуваарилдаг явдлыг эсэргүүцэж, буруу гэж шүүмжилсээр ирсэн. Олон түмэнд үүнийг ойлгуулах гэж чармайж байна. Харамсалтай нь энэ мөнгө жилээс жилд нэмэгдсээр. Тойрогт нь хөрөнгө оруулж байна гэж нэрлзэд байгаа боловч хэрхэн яаж зарцуулах тал дээр гишүүд өөрсдаө оролцдог луйвар л даа. 2000 онд арван сая төгрөгийг бэлнээр нь авч байв. Хэдэн хөгжим шахаад л дууссан. Өнгөрсөн жил 100 сая төгрөг боллоо. Үүгээр бас л элдэв шалдав зүйл хийцгээсэн байна лээ. Одоо бүр 250 сая төгрөг болж хувирч буйд харамсч байна. АТН үүнд оролцоогүй, парламентад буй бусад нам л шийдсэн хэрэг.

-Таны санаачилсан хүүхэд бүрт өгөх 10 мянган төгрвг Эх орон-Ардчилал эвслийг сонгуульд амжилттай оролцуулсан. Энэ 10 мянгын доргилтоос болж МАХН шинэ гэр бүлийн 500, шинээр мэндэлсэн хүүхдийн 100 мянган төгрөг гээчийг сонгуулийн тактикаа болган гаргаж ирсэн. Гзтэл өнөөдөр хуүхдийн 10 мянган төгрөгийн автор бол Монголын төр байх болно гэж МАХН дүгнэлт гаргалаа. Үүнийг Та зввшөөрөх үү?
-Юу гэж. Автор нь би шүү дээ. Үүнтэй хэн маргах юм бэ. Эх орон-Ардчилал эвсэл байгуулагдсаны дараахан буюу 2004 оны арванхоёрдугаар сарын дундуур үед юм байна. Эвслийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын баг ажиллаж байв. Би уг багт ороогүй байсан л даа. Тэр үед М.Энхсайхан дарга Бид мөрийн хөтөлбөрөв боловсруулж байна. Ирж танилцахгүй юу галээ. Үзлээ. Хээл хахууль, авилгалтай тэмцэнэ, хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмнэ гэсэн баахан юм биччихсэн байсан. Би та нарын яриад байгаа чинь сайн буухгүй байна. Гурван санал хэлье гэж билээ.

-Ингээд л хүүхдийн 10 мянга буй болж дээ?
-Эхнийх нь хүүхдийн мөнгө байсан. Мөн бизнесийн дарамтыг устгана, элдэв лиценз зөвшөөрлийг үгүй хийнэ. Түүнчилэн иргэн болгонд газрыг шударга тэгшээр дахин хуваарилна гээд биччих гэж хэлсэн. Энэ гурван санал мундаг хэмээн дэмжигдсэн. Үүнийгээ бид тэмдэглэж бяцхан наргин, виски ууж би согтов. Маргааш өглөө нь М.Энхсайхан дарга над руу утасдаад Чи алтан толгойтой байсан шүү гэж билээ.

-Хүүхдийн 10 мянган төгрөгийн саналыг эсэргүүцэж байсан АН-ын гишүүд байсан уу?
-Байсан. Ц.Элбэгдорж наад санал чинь адгийн социализм байна шүү гэж байв.

-Хариуд нь юу гэж хэлэв?
-Чиний мэддэг гэж юу байсан юм бэ. Америкт чи курст л суугаа биз хэмээн муудалцаж байв. Маргааш нь л Ц.Элбэгдорж хөдөөгүүр явахдаа хүүхдийн мөнгө сайхан шүү гээд л ярьж явсан гээч. (инээв).

-10, 100, 500 мянгаар нь өгч байж болно. Гэхдээ энэ бүгд чинь ард түмнийг бүтээгч бус бэлэнчлэх, алгаа тосох сэтгэлгээ рүү улам хөтлөөд байгаа юм биш үү?
-Би тэгж бодохгүй байна. Гэхдээ залуу гэр бүлд өгч буй мөнгийг ёстой учир утгагүй мөнгө гэж боддог. Дэлхий даяар гэр бүл бологсдын тал хувь нь шахуу салж сарнидаг биз дээ. Гэр бүл болоход нь мөнгө өгдөг практик дэлхийн хаана ч байдаггүй зүйл. Аав ээж нь л мөнгө хөрөнгө, өмч өгдөг. Төрөөс өгдөггүй юм.

-Шинээр мэндэлсэн хүүхдийн хувьд…?
-Үүнийг үгүйсгэхгүй. Байж болно шүү. Харин шинэ гэр бүлийн 500 мянга бол хүүхдийн 10 мянган төгрөгийн эсрэг МАХН-аас арга ядахдаа гаргаж ирсэн хувилбар. Оюутнууд хоорондоо суун хувааж авч байна. Бараг хөгшчүүд гэрлэж байна гэж дуулдсан. Ййм зүйл байж болохгүй ээ.

-Одоогийн Засгийн газрыг та хэр ажиллаж байна гэж үзэж байна. Л.Гүндалай, Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нарын намын дарга, компанийн захирал сайдуудаасаа болж үйл ажиллагаа нь гацаанд оров гэлцэж байна шүү дээ?
-Муу ажиллаж байна гэж хэлэхгүй. Ард түмний эрх ашигт харш шийдвэр гаргаагүй. Харин ч нийгмийн асуудлаар олон ажил хэрэгжүүлж байна. Хяналттай Засгийн газар гэж хэлнэ.

-ТЭХЯ-ыг Эх орон, ҮХЯ-ыг БНН, ЭМЯ-ыг АТН-ын байр болон хувирсан гэдэг шүүмжлэлийг юу гэж бодож байна?
-Бусад сайдтай харьцуулахад яамандаа хамгийн бага халаа сэлгээ хийсэн хүн бол би. Тэдний хийсэн хорин хувийг нь ч би хийгээгүй шүү. Нөгөө талаар манай яаманд АТН-ын гэсэн хүн байдаггүй юм билээ. Надаас өөр нэг ч хүн байхгүй. Энэ асуулт манай яаманд тохирохгүй юм байна.

-Хорин хувьд нь ч хүрээгүй гэсэн атал таны хийсэн сэлгээ орон даяар шуугиан тариад байх юм?
-Би нэг, хоёр хүнийг халж солих тушаал гаргахад нөгөөдүүл чинь,хэвлэлийн бага хурал хийж, сонин хэвлэлүүдэд мөнгө өгч бичуүлнэ. Бас цаанаа миний эсрэг зохион байгуулалттай улс төрийн явуулга хийгээд байна. Үүнээс өөр зүйлгүй.

-Төрийн албан хаагчийг намын харьяаллаас гаргах тухай манай сонин санаач-лан сэдэв өрнүүлж байгаа. Энэ талаар юуг өгүүлэх вэ?
-Намын харьяалалгуй болчихвол сайхан л хэрэг. Гэхдээ энэ нь одоохондоо Монголд хэрэгжихэд хэцүүхэн байх болов уу. Тухайлбал манай яаманд маш олон улстөржсөн хүмүүс сууж байх юм. 90 хувь нь МАХН, 10 хувь нь АН-ын талын хүмүүс байдаг юм болов уу гэж би ойлгосон. Нам бусчууд нь цөөхөн дөө.

-Үүнээс улбаалж ажлаа хийхэд тань хүндрэл учруулж байна уу?
-Хүндрэлтэй л байна. Л.Гүндалайгийн ажлыг нь унагаа гэж цаанаас нь үүрэгддэг бололтой юм билээ.

-Тиим тохиолдол гарсан уу?
-Ажлаа аваад удаагүй байхдаа л үүнийг мэдсэн. Нэг ажил зохион оайгуулахад л тараах, хуч сулруулах, үр дүнгүй болгох гээд байгаа нь ажиглагдсан. Хоёрхон сарын дотор миний санаачлагыг нураах гэж оролдсондог.

-ЭМЯ-ыг толгойлж байхдаа танаас өөр доргиосон сайд үгүй болов уу гэж би бодож байна. Таны хийсэн халаа сэлгээ байх ёстой процесс байсан уу?
-Зайлшгүй байсан юм. Л.Гүндалайтай хамтарч ажиллахгүй, үүрэг даалгаврыг нь биелүүлэхгүй гэсэн бодолтой хүн зөндөө байв. Ийм хүмүүсээс салсан нь дээр байдаг юм. Улстөрждөггүй, ажлаа хийдэг баг байх ёстой. Миний хувьд хэнээс ч хамаарахгүйгээр ажлаа өөрчлөх асуудлыг шийдвэрлэдэг. Миний дээр улс төрийн агуулгаар тушаадаг, чиглүүлдэг дарга байхгүй. Урдаас нь очиход загнах багш үгүй, хуйвалдах, хувааж идэх найз нөхөр үгүй. Ийм учраас би солих шаардлагатай хэнийг ч сольж байгаа л даа. Миний халаа сэлгээнд хуучин дарга, сайд хийж байсан олон хүн өртөж байгаа шүү дээ. Өмнө нь том дарга, сайд нарын тохоон томилсон, хамаатан садан, найз нөхөд олон байсан. Би яг тэд нарыг нь олж халаад байгаа хэрэг. Надад нөлөөлөх хэн ч үгүй учраас энэ бүгдийг зоригтой хийсэн юм.

-Гэхдээ Монгол жижигхэн шүү дээ. Тантай гар барьж явсан хүмүүс бий л байх?
-Би монголдоо ирээд удаагүй байна. Нийслэл хотод төрөөгүй, энд сургууль төгсөөгүй. Холын Хөвсгөлөөс гаралтай хүн. Энэ салбарт ажиллахад баригдах зүйл алга. Болохгүй байгаа газарт нь дарахад л идээ бээр гоожиж байна шүү дээ.

-Та телевизээр нэг удаа ярихдаа би тушаал гаргадаг. Үүнийг биелүүлдэг хүн гэж үгүй боллоо гэж гоморхсон үг унагана лээ. Арай шантарч эхэлсэн юм биш биз?
-Миний тушаал шийдвэр биелж байна. Зарим дарга нарыг халж солих цөөхөн тушаал биелэгдээгүй үлдсэн. Гэхдээ би ахин тушаал гаргана гэсэн бодолтой байгаа шүү.

-Ямар тушаал гэж?
-Шинээр гаргахаа хэлж байна. Миний тушаалыг биелүүлэхгүй улстөржүүлж, саармагжуулаад байвал дараагийн тушаалыг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж болно оо. Амарч, өвчтэй байсан хойгуур халав гээд шүүхээр орж тушаалыг маань түдгэлзүүлсэн нөхөд бий. Би хийдгээ хийх л болно.

-Дахиад шуугиан дэгдэхээс айхгүй байна уу?
-Огт үгүй. Энэ шуугиан бол дарга надад таалагдахгүй байна гэсэн утгагүй, улстөржсөн шуугиан. Эмнэлгийн дарга хүн ажилтан, албан хаагчдад таалагдах албагүй. Үйлчлүүлэгч, өвчтөнүүдэд л таалагдах ёстой.

-Та ДОХ-ын эсрэг жагсаалд манлайлан оролцож, бэлгэвчийг сурталчилсан. Зарим хүн үүнийг тань өөрийн имижээ өсгөх гэсэн бодлого гэж байх юм?
-Манайд бэлгийн замын халдварт өвчин их бий. Дээр нь ДОХ нэрмэвэл юу болох вэ. Үүнийг олон түмэнд ойлгуулах нь ЭМ-ийн сайдын үүрэг байсан юм. Үүнийг хүмүүст хүртээл хийсэн маань авьяас Баихгүи юу. Урьдчилан сэргийлнэ, ухааруулна, ойлгуулна гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Одоо эхнэр, нөхөр хоёр хүүхдүүдийнхээ дэргэд ичилгүйгээр, эмээлгүйгээр бэлгэвч авч хэрэглэж сурлаа. Болоо биз дээ. Хүнд хүрнэ гэж үүнийг хэлдэг юм. Одоо хүмүүс нөгөө Л.Гүндалай бэлгэвч гээд л байсан. Авъя, хэрэглэе гэдэг болсон байна. Энэ чинь бодит ажил юм.

-Та амьдрал дээр бэлгэвчтэй хэр нөхөрлөдөг вэ?
-Би эмч хүний хувьд зайлшгүй бэлгэвч хэрэглэх ёстойг ойлгодог хүн. Тамхи татдаггүй, архи уудаггүй, өөрийгөө өвчнөөс сэргийлэхийг бодож явдаг. Биеийн тамир, спортоор шаггүй хичээллэчихнэ шүү. Бэлгэвчийг ДОХ гарч ирснээс хойш улам их хэрэглэдэг болсон шүү.

-Та улс төрийн хавчилт, шахалтад орсон байх л даа. Хавдар судлалын үндэсний төвд хийсэн таны томилгоог Засгийн газраас болиулав. Үүний эсрэг хувь хүнийхээ хувьд хэр тэмцэв?
-Тэнд хүний эрүүл мэндээр хэтэрхий их бизнес хийдэг, мөнгө хийдэг мафийн сүлжээ буй болсон байсан. Үүнийг олон өвчтөн өөрийн туулсан зовлонгоо өгүүлж байж надад ярьсан юм. Олон эмч ч хэлсэн. Энэ байдал нь хэтрээд савнаасаа хальсан байсан юм. Энэ газрын дарга нь найман жил тэнд суусан, улстөрчидтэй холбоотой, нэлээд мөнгө цуглуулсан нөхөр. Сонин хэвлэлээр эрүүл мэндийн салбараас төрсен тэрбумтан гэж бичээ биз дээ. Энэ нөхрийг халахаар хамсаатан эмч нараа турхирдаг. Намайг сайд болохоос өмнө нэгийг нь солих гэх үед нөгөөдүүлээ явуулж сонин хэвлэл, телевизээр явуулга хийж, ажил хаяна гэж өвчигнөдөг байсныг санаж байна. Би тухайн үед эмч хүн ажил хаяна гэж юу байдаг байна гэжхачирхаж байсан. Ажил хаяж буй эмч хүн бол хүнийг аварч хайрлахгүй, харин жинхэнэ гэмт хэрэгтэн. Сайд болсон хойноо эдгээр хүмүүсийн тухай мэдээлэл цуглуулж, мафийн сүлжээ байгуулсан хамсаатнууд гэдгийг мэдсэн. Намайг халаа сэлгээ хийх үед ажил хаяж өвчигнөнө гэдгийг нь мэдэж байсан. Үүнээс айгаагүй. Даргыг нь солихоор хамсаатнууд нь шуугисан даг. Дээр нь тэднийг турхирдаг, дэмждэг улстөрчид байсан. Үүндээ дулдуйдаж ажил хаясан. Ажил хаяагүй нэгнээ өрөөнд нь орж түлхэж гарган, хаалга үүдийг нь түгжиж байсан хүмүүс шүү дээ. Энэ үед Засгийн газар хуралдаад хэрхсэнийг та бүгд мэднэ. Мөнгөтэй хүмүүсиин гар, хөл болсон хүмүүс дахин гарч ирэх гээд байв. Би дотроос нь бус, өөр гаднаас шинэ хүн тавих санал тавьсан юм.

-Тэгээд л Төмөрбаатар дарга болоо биз дээ?
-Тиим. Түүнд би ажил хаясан эмч нарт хариуцлага тооцож, халаарай. Бас хүний өвчнөөр бизнес хийж буйг зогсоо, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, илрүүлэхэд ахицтай ажиллаарай л гэж үүрэгдсэн. Миний тушаалаа эргэж цуцалсан явдал бол ажил хаях явцад хүмүүсиин эрүүл мэнд хохирох вий гэхээс эмээсэн юм. Тиим учраас энэ асуудалд Засгийн газар оролцсонд эмзэглээгүй ээ. Хүний амь нас хариуцсан эмч нар ажил хаяна гэдэг дэлхийн практикт үгүи юм шуу. Харин цалин хэле нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах үүднээс ажил хаяж, жагсаал цуглаан хийх нь бий. Дарга таалагдаагүйгээс ажил хаяна гэж байдаггүй юм даа. Тиим нөхдүүд бол цагаан өмсгөл нөмөрсөн гэмт хэрэгтнүүд.

-Бороо гоулд-ын хэрэг явдлаас болж таныг номхорлоо гэдэг шүү?
-Би АТН-ын ажлаар л тэнд очсон. Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах гэж л очсон. Болсон явдлын талаар би Засгийн газрын гишүүдээсээ уучлал гуйсан. Гэхдээ зарим хэвлэлд бичсэнээр ощрохоос айсандаа тэгсэн бус. Хамтран ажиллаж буй багаа бодох хэрэгтэй. Би сандал ширээтэй зууралддаг хүн биш. Намайг огцруулъя гэвэл би маш том алдаа гаргасан байна биз дээ. Нөгөөтэйгүүр улс төрийн шалтгаанаар намайг огцруулж болох л юм. Тэгвэл тэгнэ л биз.

-Ийм тохиолдол гарвал яах вэ?
-Гудамжинд гараад л улстөрөө хийнэ. Сөрөг хүчний дуу хоолой болно. Огт тоох юм алга. Намайг хүрээлээд авах ард түмний масс бэлэн бий. Үүнийг МАХН тооцоолж л байгаа. Л.Гүндалайг Засгийн газраас гаргахад ашиггүй тусна даа гэдгийг мэдэж байгаа. АН-ынхан аль болох МАХН-д ашиггүй зүйл хийлгэх бо-долтой байдаг. МАХН үүнийг мэдэж л байгаа.

-Та анх бие даан УИХ-д нэр дэвшсэн. Дараа нь АН-д элсэв. Буцаад гарлаа. АН-д байх хугацаа танд юу мэдрүүлэв. АН таны салшгүй хэсэг байсан бол одоо эсрэгээр нүүр нүүрээ харах болов?
-АН-д байхдаа би улстөрийн нам гэж юу байдгийг мэдэрсэн нь үнэн. Дэд даргын албыг нь ч хашиж байв. АН-д миний сайн найзууд бий. Намайг дэмждэг, хүндэлдэг олон жирийн гишүүн байгаа. АН-д байсан хугацаагаа би сайнаар дурсч явдаг. Одоо ч би АН-ын эсрэг хандаад байгаа бус. МАХН зэрэг ямар ч намыг зөв зүйтэй юм хийвэл дэмжинэ. Үгүй бол эсэргүүцнэ. Бусад нам гэсэн хатуу шугамыг өөртөө тогтоогоогүй байна. АН-д байхдаа би улстөрийн туршлагатай болсон. Эдүгээ гүйцэтгэх засаглалд хүчин зүтгэж байгаа маань олон зүйлд суралцуулж байна. Парламентад байхаас, үг хэлэхээс шал өөр талбар шүү дээ. Хамгийн хүнд байдалтай, хэрүүл уруултай, ядуу салбарыг толгойлж яваандаа сэтгэл хангалуун байна.

-Морин дээрээс байлдан дагуулах амархан. Мориноос буугаад төвхнүүлэх хэцүү гэдэг шиг та гудамжны жагсаал тэмцлээс сайдын сэнтийд сууж, гүйцэтгэх ажлыг гардах их өөр байж таарна?
-Бэрхшээл их байна. Гэхдээ үүнээс гарах гарцыг олж харж, туршлагажиж яваа маань надад их чухал. М.Энхболд Ерөнхий сайд болонгуутаа АТН ямар яамыг толгойлмоор байна гэж асуусан. Хоёр хувилбар байж болно гэв. Би нэгдүгээрт ЭМЯ, хоёрдугаарт ЭМЯ гэсэн юм. ЗТАЖЯ гэвэл ард түмэн намайг ойлгохгүй, ХЗДХЯ-ыг өгөхгүй, хээл хахууль, авилгалтай тэмцэнэ гээд дуугарч эхэлнэ гэж бодно. Надад Сангийн яамыг өгөхгүй. Өөрөөр хэлбэл хүүхдийн 10 мянгыг өгнө гээд тэмцэж эхэлнэ. АТН-д ЭМЯ-аас өөр тохиромжтой хувилбар байгаагүй юм.

-Та АН-аас гараад АТН-ыг байгуулав. Эх орон намыг Эрэл, БНН-ыг Буян компани дээр суурилсан гэдэгтэй адилаар АТН-ыг адилтгаж болох уу. Хүмүүс нөгөө хоёр намаас ялгаа нь үгүй гэдэг?
-Эрэл, Буян компанийг миний компанийн хажууд том гэж ойлгаж байгаа. Би үнз-нээ хэлэхэд намаа санхүүжүүлэхэд мөнгө гаргадаггүй. Би ард түмний хүсэл, зориг дээр суурилж АТН-ыг байгуулсан. Бусад намтай адил олон машин хөлөглөж, мөнгө цацаагүй, Сүхбаатарын талбай дээр суугаад л гарын үсэг цуглуулснаас өөр зүйлгүй. Энэ намыг ард түмэн өөрсдөө ирж хүрээлсэн. Одоо 30 мянган гишүүнтэй болоод байна. Хөдөөгүүр явж элсүүлбэл улам өргөжиж таарна. Удахгүй АТН Монголын хамгийн том нам болно доо.

-Үүндээ итгэлтэй байна уу?
-Бүрэн дүүрэн итгэлтэй байна. Аймаг бүрээс 10 мянган гишүүн элсүүлж чадна. Ирэх зун дахин сууж элсүүлэхэд 100 мянган гишүүн нийслэл хотоос нэмэгдээд л ирнэ. Ийм л байна даа. Гишүүнчлэлээр нь бодвол манай нам хамгийн том нам болох юм.

-Боловсон хүчин гэж нэг хэцүү юм бий. Танай намд энэ нь яаж шийдэгдэх хэрэг вэ?
-Манайд шижигнэсэн залуучууд олон байна. Тэднийгээ сонгоно, түшнэ.

-Ард түмний дуу хоолой болоход АТН-ыг арай л хүч мөхөсдөнө гэж үздэг л дээ. Ирэх сонгуульд танай нам бусад намуудтай эвсч таарна биз?
-Цаг хугацаа л харуулна. Одоогоор намууд дотроо АТН гуравт яваа шүү. Ард түмэн их наидлага тавьж байна. Удалгүй нэгт орно оо.

-Арай ч…?
-Орно, орно. Бид ялгарч гарч ирнэ. Ирэх хавар үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. МАХН, АН хоёрын төр барьсан он жилүүдээс сонгогч олон уйдлаа. Эдүгээ болтол манай ард түмэнд энэ хоёр намаас өөр найдах хүчин байгаагүй юм. Одоо хөрс суурь нь бий боллоо. Ард түмэн амьдралаараа ойлгоод АТН-ыг сонгох цаг ирэв.

-Үе үеийн сонгуульд гуравдагч хүчний орон зай руу намууд тэмүүлдэг, бий болгож чаддаггүй?
-Цаг хугацаа нь болоогүй биз. Манай нам гуравдагч хүчин гэж болохгүй. Нэгдэгч хүчин болно оо. МАХН, АН хоёрын концерт дууссан шүү. Төрийн бодлогын үр дүн ард түмний амьдралаар л хэмжигдэнэ. Хар л даа, ямар байгааг.

-Тэгвэл ирэх сонгуулийн дүр төрх танд ямраар харагдаж байна?
-Аль ч нам олонхи болж чадахгүй. 2008 оны сонгуулийн дараа бас л хамтарсан Засгийн газар бий болох байх. Манай нам УИХ-д 20-30 суудал авна гэдэгт итгэлтэй байгаа.

-Та сайдын суудлыг 400, дэд сайдынхыг 200 сая төгрөгийн үнэлгээтэй гэж хэлээд шуугиан тарилаа?
-Энэ чинь Үндэсний эв нэгдлийн Засгийн газраас өмнө байсан зүйл. Яг одоогоор тэр тэглээ, энэ ингэлээ гэж оноох аргагүй. Ер нь ийм ханш өмнө байсныг бид ярьсаар л ирсэн шүү дээ. Бүгд мөнгөөр сайд болсон гэж хэлж болохгүй. Намдаа хандивласан мөнгөнийхөө оролцоогоор зарим нэг сайд болсон хүмүүс шүү гэж бүгдээрээ л ярьдаг. Ер нь Монголд албан тушаалыг мөнгөөр худалдан авдаг явдал хаа сайгүй байна. Эмнэлгийн даргын суудал 30 сая төгрөгийн үнэтэй гэж өмнө нь ярьдаг л байсан.

-Таныг М.Энхболдын Засгийн тазарт гуйж бус, гуйлгаж бус, тохиролцож сайд болсон гэдэг яриа бий. Тэр нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагахад нэг кноп даралцсаны тохироо байв гэдэг үнэн үү?
-Үнэн. Гэхдээ би сайд болох гэж тохиролцон кноп дараагүй. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагах гэж байгаа бол унагаалцаад өгье л гэсэн юм. Ц.Элбэгдорж чинь эвсэл задарч, эрхзүйн чадамжгүй болсон үед МАХН-ын өвөрт гүйж орсон хүн. Унахгүйн тулд олон арга хэрэглэсэн. Надад өрөвдмөөр харагдаж байлаа. МАХН-ыг дагаж гүйх хэрэггүй л байсан юм. Би тэр үед АН-аас гарч шинэ намаа байгуулсан үе байв. Миний үйлдэл бол намаасаа урвасан урвалт байсангүй. Харин намын гишүүн нь байж Ц.Элбэгдоржийг унагаалцсан хүмүүс бол жинхэнэ урвагчид байсан хэрэг. Ц.Элбэгдоржийг унагасан явдал МАХН-д алдаа байсан. Алдаа гаргавал гаргаг л дээ гэж АТН өрсөлдөгч намын хувьд үзсэн хэрэг. АН унаж, гудамжинд гарснаараа бас л алдаа гаргасан. Энэ хоёр намын байлдаан манай намын хувьд орон зайгаа тэлэх, имижээ өсгөх бодит сайхан нөхцөл болсон шүү. Үүнийг би ашиглаад л сууж байсан. Дараа нь тэмээн дээр ямаа олов гэдэг шиг танай нам Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт орж ажиллана уу гэсэн. Үүнээс татгалзаад юу хийхэв. Би нэг сумаар хоёр туулай харвасан. АТН одоо хүчтэй байна. УИХ-д, Засгийн газарт ажиллаж байна.

-Та ямар ард түмэн байна, тиим төр байна гэж хэлж байсан удаатай?
-Манай ард түмэн ардчиллыг агаар ус шиг ойлгоогүй л байна. Нүд тайлаагүй, амьдрал ядуу байна. Үүнтэй адил эрх баригчид нь тиим төрхтэй байх нь бий. XXI зуунд Монгол орныг бусад оронтой өрсөлдүүлээд аваад явах улстөрчид алга. Ард түмний мэдлэг боловсрол дундаж байвал терийн түшээд түүнээс ялыүй л дээгүүр байгаа. Ард түмний боловсрол дээшлэх тусам төр баригчид улам дээшлэхээс өөр аргагүй болдог юм. Одоо ч ард түмнээрээ тоглоом хийж суудаг болжээ. 250 сая, авилгал энэ тэр гээд чих дөжрөх нь.

-Өнөөдөр нийгэм бужигнаж байна. Өмнө нь та жагсч, дайрч, эсэргүүцэж ирэв. Энэ бужигнаанд та ямар байр сууринаас оролцох вэ. УИХ-ын гишүүний, сайдын, намын даргын, эсвэл Гүндалайн зүгээс…?
-Тухайн цаг үеэс хамаарч аль ч зүгээс оролцож болно. Иргэний янз бүрийн хөдөлгөөний үйл ажиллагааг дэмждэг. Би хаана ч очсон жинтэи дуугарч чадна. Хэн нэгнээс айгаад байх барьцаа, но надад байхгүй. Яг одоогоор ажил хийдэг гэдгээ л харуулах гэж махарч сууна. Үр дүн ч гарч эхэллээ.

-Тэгэхээр шаардлагатай үед та жагсаал цуглаан зохиож, манлайлж л таарах нь ээ?
-Тэр чинь миний цусанд байнга буцалж явдаг гээд л бодчих.

-Манай нийгэм танд дуртай, дургүй ч Л.Гүндалай одоо яах бол. Хөвсгөл далайд алга болсон шигээ санамсаргүй, санаатай ээлжит ямар сенсаац дэгдээх бол гээд олон ангит кино үзэж буй аятай хүлээж суудаг байх шүү?
-Сүүлийн зургаан жил би улстөрийн амьдралын ид дунд нь явж байна. Л.Гүндалайгүй сар, долоо хоног байгаагүй биз. Олны анхаарлын төвд байсаар ирсэн нь миний үйл ажиллагаатай холбоотой л доо. Өргөн олны хүсэл бодолтой би нийлээд байгаа хэрэг л дээ. Зарим нь намайг хайрлана, зарим нь үзэн ядна. Монголд хамгийн их танигдсан залуу улстөрч бол намайг гэхэд буруудахгүй болов уу.

-Өөрийгөө ямар зиндааны улстөрч гэж зоригтой дуугарч чадах вэ?
-Би сайн улстөрч. Олон төрлийн мэдрэмж улстөр хүнд байх ёстой юм. Улстөр хийж чаддаг, олон түмний анхаарлын төвд, амьдралын гүнд оршдог, хөгшин залуугүй, нийгмийн олон давхаргаар өөрийгөө хүрээлүүлж чаддаг чадвартай байх ёстой л доо. Намайг хаана ч явсан хүмүүс гар даллан найрсгаар мэндэлдэг шүү. Энэ бүхэн надад их хүч өгдөг юм. Хүмүүсийн итгэл, найдварын төлөө зүтгэж яваа улстөрч гэж болно. Бусад улстөрч үүнийг мэдээд Л.Гүндалай цахиур хагалж мэднэ гэдэг үүднээс над руу жинхэнэ сумнаас бусдаар нь буудаж байна. Харин би шархдахгүй байгаа.

-Яагаад гэж асууя?
-Би тэдэнтэй адил албан тушаалаа ашиглаж авилгал, хээл хахуулийн хэрэг үйлдээгүй. Тэгээд л оногддоггүй юм. Харин ч хариултыг нь сайн өгдөг шүү. Надад улстөрчийн эр зориг бий.

-Таныг популист талдаа гэж дүгнэвэл онох уу?
-Миний чөлөөтэй сэтгэдэг, айх зүйлгүй, нууж хаалгүй ярьдаг, тэмцдэг маань хүч чадал болж өгдөг.

-Парламентчид гэдэг нэг ангийнхантай ялгаа нь үгүй. Жинхэнэ эр хүн гэвэл хэнийг нь хэлэх вэ?
-Зөндөө бий шүү. Онцлоод яахав.

-Одоогийн спикер Ц.Нямдорж та хоёр нэлээн хэдэн жил маргалдсан. Та хоёр гар барилцсан хэрэг үү. Овоо зөөлөрцгөөсөн харагдах юм?
-Тиим шүү. Гайгүй ээ, тэр чинь. Хүнийхээ хувьд овоо юм байна лээ. Ханатай л эр. Бид хоёр зөрөх бүртээ л хамгийн муу муухай үгээ хэлж явсан үе байлаа. Одоо ч больсон шүү.

-Та хоёр нэг ширээний ард суугаад зоог барьж, хундага тулгасан уу?
-Үгүй. ёстой хундага тулгаж сууж үзээгүй. Бид хоёр гурван жил шүүхдэлцсэн. Парламентын дарга болсон хойноо Ц.Нямдорж тэр бүхнийг болиулсан. Үүнээс үүдээд ч юм уу бид хоёрын харилцаа зөөлөрсөн.

-Эр хүний хувьд ганц нэг хундага суллацгааж, жаргал зовлонгоо хүүрнэвэл ямар вэ, та хоёр?
-Болох л юм. Үүнийг би үгүйсгэхгүй шүү.

-Таны хамгийн дургүй зүйл юу вэ?
-Эр хүний ёсоор хэлсэндээ хүрэхгүй Түгжил шиг араас нь хутгалдаг муусайн урвагчдад үнэн голоосоо дургуй дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button