Хоршооны хоёр хохирогч өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна

Тэд өөрсдийн харьяалалын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн долдугаар төвд хэвтэн, эмчлүүлж байгаа билээ. Тэд Ерөнхий сайд М.Энхболд хохирлыг маань барагдуулна гэж амласандаа хүрэх хүртэл бид өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэв. Хэдий эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь сайнгүй байгаа аж. Хохирогч Ж.Хуваа Өдөр ирэх тусам хэцүүдэж байна. Бид хоёр өлсгөлөн зарлаад 41 хонолоо. Хамт өлсгөлөн зарлаж байсан хүмүүс маань Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа өөр өөрсдийн харьяаллын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болсон.

Уг нь Ерөнхий сайд М.Энхболд хохирлыг барагдуултал Хан-Уул дүүргийн эмнэлэгт эмчлүүлж бай гэсэн. Гэтэл тус эмнэлэгийн н.Долгормаа гэдэг эмч тэнд хэвтэж байсан хохирогчдыг Та нарт хийх эмчилгээ алга, эмнэлэгээс гар гээд цагдаа нартай нийлж хөөж гаргасан байна лээ. Тэд өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Бид хоёрын хувьд хохирлоо бүрэн барагдуултал өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэв.

Ардын эрх сонин 230 /508/
Г.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button