Гректэй хамтран ажиллах Хөтөлбөрт гарын үсэг зурав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Грек Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Бүгд Найрамдах Грек Улсын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Чараламбос Роканас нар 2006 оны 11 дүгээр сарын 22-нд Афин хотноо гарын үсэг зурав.

Уг Хөтөлбөрийн дагуу Грекийн тал жил бүр Монголын хоёр аспирантад тэтгэлэг олгож, сургалт, судалгаанд хамруулахын зэрэгцээ хөдөө аж ахуй, биотехнологи, мэдээллийн технологи, байгаль орчин болон эмийн чиглэлийн гурав хүртэлх шинжээчийг туршлага судлуулахаар харилцан солилцох юм. Хоёр улс хөгжмийн наадам, урлагийн ба театрын тоглолт, кино өдөрлөгүүд зохион байгуулж, дүрслэх урлагийн болон угсаатны зүйн үзэсгэлэн солилцох ба түүх дурсгалт зүйлсийг сэргээн засварлах, багш, оюутан солилцох, Шинжлэх ухааны академи, радио, телевиз, залуучууд, спортын байгууллагуудын хоорондын харилцаа холбоог дэмжих зэргээр хамтран ажиллана.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button