19-р сургууль, 15 цэцэрлэгт халдварт шар өвчин гарч 31 хүүхэд өвчилжээ

Ганц, хоёр сургуульд биш нийслэлийн 19 сургууль, 15 цэцэрлэгт халдварт шар өвчин гарч одоогийн байдлаар 31 хүүхэд энэ халдварыг авчээ. Бохир гарын өвчин хэмээн нэрлэгддэг байсан энэ өвчин манайд буурахгүй байгаа нь сургууль, цэцэрлэгүүдийн ачаалал нэмэгдсэн, сургууль цэцэрлэгийн цайны газарт тавих хяналт муудсантам холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоогийн байдлаар нийслэлийн 97-р цэцэрлэгт найман хүүхэд, 104-р цэцэрлэгт хоёр хүүхэд бусад цэцэрлэгүүдтэй нийлээд нийт 15 хүүхэд, Амгалан цогцолбор сургуулиас долоо, 79-р сургуулиас зургаан хүүхэд бусад сургуулийнхтай нийлээд нийт 16 хүүхэд халдварт шар өвчнөөр өвджээ. Эмч нарын ярьснаар энэ тоо цаашид ч нэмэгдэж магадгүй аж. Гэхдээ энэ өвчнөөс болоод сургууль, цэцэрлэгт хөл хорих тухай одоогоор яригдаагүй байна. Гэхдээ бага дээр нь таслан зогсоож чадахгүй цаашид нэмэгдсээр байвал хөл хорихыг ч үгүйсгэхгүй байна. Одоогоор халдвар гарсан сургууль, цэцэрлэгүүдэд Халдварт өвчин судлалын төвийн эмч нар 50 хоногийн хугацаанд хяналт, үзлэг хийж байгаа юм байна.

2006.11.25 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button