Ерөнхий сайд Шэньси мужид зочиллоо

Дараа нь Ерөнхий сайд Цинши хуандийн бунхант цогцолборыг үзэж сонирхжээ.
Цинши хуанди бол Хятад орныг анх удаа нэгтгэснээрээ энэ улсын түүхэнд нэр нь мөнхөрсөн хаан юм.
Манай тооллын өмнөх 215 онд Цинши эзэн хааны зарлигаар, мянган жилийн өмнөөс энд тэнд хэсэг хэсгээр нь барьсаар ирсэн Цагаан хэрэмийг хооронд нь холбон нэгтгэж нэгэн их хэрэм хана босгосноор Түмэн газрын Их Цагаан хэрэм гэж нэрийдэх болсон түүхтэй.
1974 онд нутгийн нэгэн тариачин өвгөн тариан шан татаж газар хагалж байгаад гэнэт цөмрөн доош унаснаар энэ бунхныг олж илрүүлсэн байна.
XX зууны археологийн гайхамшигт нээлтүүдийн нэг болсон эл газар доорхи ордон нь бүгд гурван хэсэг том бунхнаас бүрдсэн агаад хоорондоо 3–5 км зайтай толгодын дор оршдог бөгөөд гол бунханд 6000 гаруй явган ба морин цэргийн 180 см гаруй өндөр хүрэл, шавар хөшөөнүүд жагсаан байрлуулсан байдаг байна.
Шэньси муж нь Хятадын төв хэсэгт Шар мөрөн, Хөх мөрний хоорондох хөндийд оршдог, ашигт малтмалын нөөцөөр улсдаа дээгүүр ордог ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button