Дэлхийн хамгийн, хамгийн …

Bild сонин дэлхийн хамгийн үнэтэй эд зүйлсийн талаархи жагсаалтыг гаргажээ. Ингээд дэлхийн хамгийн, хамгийн үнэтэй -гээр

ЭМЭГТЭЙГЭЭР Женнифер Лопес шалгарсан байна. Тэрээр үлгэрийн юм шиг гоо сайхан биеэ Нью-Йоркийн нэгэн даатгалын компанид нэг тэрбум еврогоор даатгуулсан байдаг.

КИНО Титаник. Уг киног бүтээхэд 200 сая доллар зарцуулсан гэдэг.

СУРТАЛЧИЛГААНЫ КОМПАНИ Пепси. 2002 онд тус пүүс Бритни Спирсийг бүтээгдэхүүнээ сурталчлуулахаар урьж, 90 секундын сурталчилгаа хийлгэхдээ 7,53 сая доллар хөлсөнд нь өгчээ.

АЯЛАЛ. Америкийн бизнесмэн Дэнис Тито, ӨАБНУ-ын компьютерийн саятан Марк Шаттлворт нар олон улсын сансрын станц руу нисэхийн тулд тус бүр 20 сая доллар төлсөн байна.

СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖИЛ. Майкл Блумберг 2001 онд Нью-Йорк хотын захирагчид нэр дэвшихдээ түүний төлөө саналаа өгсөн 744757 хүн нэг бүрт 86,10 евро зарцуулсан тооцоо гарчээ.

ХОТ. Токио дэлхийн ямар ч хоттой харьцуулшгүй үнэтэй. Олон жилийн турш дэлхийн үнэтэй хотуудыг тэргүүлсээр байгаа.

МАШИН. Maybach машины шинэ загвар 360 мянган еврогийн үнэтэй.

ГУТАЛ. Yнэт эдлэлийн дэлгүүрийн эзэн Стюарт Вайцман өндөр өсгийтэй шаахай хийхдээ 642 маргад эрдэнээр чимсэн байна. Шаахайны үнэ 1,6 сая евро.

ӨДРИЙН ЗООГ. Greenlight Capital пүүсийн тэргүүн Дэвид Айнхорн өөрийнхөө шүтэн биширдэг хүн болох тэрбумтан Уоррен Баффеттэй өдрийн зоог барих эрх авахын төлөө 250100 доллар золиосолжээ.

ЗУРАГ. Питер Пауль Рубенсын Нялхсыг зодсон нь зураг 2002 онд 73,5 сая еврогоор зарагджээ.

ТАМХИ. Treasurer тамхи нэг хайрцаг нь 24 евро. Энэ тамхийг зөвхөн тусгай дэлгүүрүүдэд худалддаг аж.

ТӨМС. Францын La Bonnote сортын төмс. Нэг кг нь 500 еврогийн үнэтэй.

КОФЕ. Суматра арлын Kopi Luwak сортынх. 125 гр нь 75 орчим доллар.

ХУВЦАС. Америкийн сансрын нисэгчдийн хувцас. Нэг бүр нь есөн сая доллар.

ЗОЧИД БУУДАЛ. Дубай дахь Burj Al Arab. Энгийн өрөөнд нэг шөнийг өнгөрүүлэхэд 770 евро, харин дээд зэрэглэлийн хааны өрөөнүүд нь 7700 евро.

ЦЭНГЭЛДЭХ ХYРЭЭЛЭН. Парисаас холгүй орших Stade de France. Энд 1998 онд Францын үндэсний шигшээ баг дэлхийн аварга болсон. Уг цэнгэлдэх хүрээлэн 460 сая еврогоор босчээ.

ХУВЬЦАА. Америкийн хөрөнгө оруулалтын Berkshire Hathaway пүүсийн хувьцааны нэг бүрийн үнэ 64 мянган евро.

ХӨЛБӨМБӨГЧИН. Зинедин Зидан. 2001 онд Францын хөлбөмбөгчин тэрээр Ювентус-аас Реал руу 68,7 сая еврогоор шилжжээ.

ХӨХНИЙ ДАРУУЛГА. Германы загвар өмсөгч Хайди Клум Нью-Йоркт болсон загварын шоуд 12,5 сая долларын үнэтэй хөхний даруулгатай гарч ирсэн байна.

БАРААНЫ ТЭМДЭГ. Кока-колагийн барааны тэмдгийн өртөг нь 68,9 тэрбум доллар. Энэ нь тус пүүсийн өртгийн 60 хувьтай тэнцэнэ.

ХYYХЭЛДЭЙ. Жинхэнэ эрдэнэсээр чимсэн даашинзтай Барби. Уг хүүхэлдэй 100 мянган еврогийн үнэтэй.

НОМ. Леонардо да Винчигийн Лестерийн кодекс. Даавуун оруулгатай, маш үнэтэй цаасан дээр гэрэлтсэн үсгээр бичсэн эл номыг Б.Гейтс 24 сая доллараар худалдан авчээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button