Монголын баг Палестиныг хожсон ч…

Энэ тоглолтод манай сагсан бөмбөгчид Палестины багаас бүх талаараа илүү гэдгээ харуулан 7078-аар буулган авчээ. Катарын сонинд энэ тоглолтын тухай Монголчууд энэ өдөр маш сайн тоглож, Палестины багийг буулган авлаа. Монголын шигшээ багийн ахлагч, төвийн тоглогч Ц.Шаравжамц Палестинтай хийсэн тоглолтын үеэр гайхамшигтай хаалт олныг тавьж багтаа тус боллоо. Монголын багийн баатраар Б.Ганхөлөг тодорлоо. Тэрээр 13 оноо авчээ гэж бичжээ.
Мөн энэ өдөр манай шигшээ багийн холбон тоглогч Г.Ихбаяр Катарын сонинд Узбектэй хийсэн тоглолтод бид яарснаасаа болж хожигдсон гэж бодож байна. Гэвч өнөөдөр бид Палестиныг хожсондоо баяртай байна гэж ярьжээ.
Монголын сагсан бөмбөгчдийн хувьд хоёр тоглож нэг хожигдон, нэг хожсон амжилтаар үзэгчдийн суудалд шилжлээ. Манай багтай нэг хэсэгт орсон багуудаас хоёр хожилтой Узбекийн баг хагас шигшээд өрсөлдөх эрх авчээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button