ЯРОМИР ЯГР Гэмтэл бүрэн эдгэсэн, одоо учир бий

-600 шайб оруулна гэдэг агуу амжилт. Та ийм бодолтой байна уу?
-Өөрийгөө магтах нь хаашаа юм. Гэхдээ би бахархмаар амжилт үзүүлсэн гэж бодож байгаа.

-Тэгэлгүй яахав. Ийм амжилтад хүрнэ гэж төсөөлж байв уу?
-Yгүй. Ерөөсөө бодож байгаагүй юм байна. Мэргэжлийн лигт од болно, бусдын бахархал болохыг л мөрөөддөг байлаа.

-Та анх мэргэжлийн лигт тоглохдоо санарсан шинжгүй байсныг санаж байна. Та санаж байна уу?
-Бараг мартах шахсан байна. Торонто багийн эсрэг хийсэн тоглолт шүү дээ. Тэр тоглолтод би хоёр шайб оруулж, хоёр оновчтой дамжуулалт хийсэн юм. Их баярлаж билээ. Хувцас солих өрөөнд Шведийн Матс Сундин хамгийн түрүүнд баяр хүргэсэн.

-Сундин таны гол өрсөлдөгч мөн үү?
-Яагаад ийм асуулт тавьж байгаа юм бэ.

-Сундин жилийн өмнө өгсөн ярилцлагадаа, таныг өөрийнхөө гол өрсөлдөгч гэсэн байсан. Та энэ тухай сонсоогүй юу?
-Огт сонсоогүй юм байна. Сундины хувьд би мэргэн буучийн төлөө өрсөлдөөнд гол саад болдог хүн нь юм. Бидэнд өөр өрсөлдөөн байхгүй.

-Өнгөрсөн улиралд Рейнжерс маш сайн тоглож плей-оффт шалгарсан. Харин плей-оффт бүтэлгүйтсэн?
-Биднийг аз ивээгээгүй юм.

-Ойлгож байна. Гэхдээ улиралд тийм сайн тоглож байсан баг гэнэт хожигдсон нь юутай холбоотой вэ. Ямар нэг шалтгаан
байгаа болов уу?
-Уучлаарай, хоккей бол багийн спорт. Намайг муу тоглосноор баг хожигдсон гэж та хэлэх гээд байна л даа.

-Yгүй, таныг гэмтэлтэй байсан нь багийг ийм байдалд хүргэсэн гэж хэлэх гэсэн юм?
-Yүнийг би үгүйсгэхгүй. Гэхдээ надгүйгээр бүхэл бүтэн баг хожигдоно гэж юу байхав.

-Та хэтэрхий даруу байна. Ягргүй Рейнжерс-ийг төсөөлөхөд хэцүү шүү дээ?
-Би багийнхаа төлөө зүтгэнэ. Өөр зам байхгүй.

-Энэ улиралд багууд жигдхэн тоглож байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Тийм байна. Ингэснээр өрсөлдөөн улам ширүүснэ. Тэгэх ч учиртай.

-Рейнжерс багийн хувьд ямар амжилт үзүүлэх бол?
-Ийм тэнцүү өрсөлдөөний үед тэгнэ, ингэнэ гэж таамаглах утгагүй.

-Бүгд адил боломжтой гэсэн үг үү?
-Тийм ээ, аль нь Стэнлийн цомын аварга болохыг хэлж мэдэхгүй.

-Рейнжерс бол олон жилийн түүхтэй шилдэг баг. Гэтэл сүүлийн жилүүдэд олигтой амжилт үзүүлэхгүй юм. Энэ юутай холбоотой вэ?
-Олон шалтгаан бий. Тэр бүгдийг тоочвол утгагүй зүйл сонсогдох болно.

-Хамгийн гол шалтгаан юу вэ?
-Багийн домог болсон тоглогч Марк Мессье Бидэнд эв нэгдэл хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ л гол шалтгаан болов уу.

-Та багийн ахлагчийн хувьд энэ сөрөг байдлыг арилгахын тулд юу хийж байна вэ?
-Өнгөрсөн жилийг бодвол багийн эв нэгдэл гайгүй болсон.

-Олон чех тоглогч байгаа нь багийн эв нэгдэлд сайнаар нөлөөлж байна уу?
-Мэдээж нэг талаар сайн нөлөө үзүүлэлгүй яахав. Заримдаа сөрөг нөлөө үзүүлэхийг ч үгүйсгэхгүй.

-Таны гэмтэл бүрэн эдгэсэн үү?
-Энэ улиралд гайгүй байна шүү. Ийм байхад учиртай. Манай баг сайн амжилт үзүүлэх байх.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button