Сурагчдын 70 хувь нь танихгүй хүнтэй гадагшаа явахыг зөвшөөрчээ

Сургалтын үеэр зохион байгуулагчид хэдийгээр манай улс энэ гэмт хэргийн голомт, дамжин өнгөрөх цэг нь болоод байгаа ч илрүүлэлт хангалтгүй байна. Энэ нь тухай гэмт хэргийг хичнээн нарийн зохион байгуулалттай гэдгийг харуулж буй юм хэмээн онцолж байв. Мөн үндэстэн дамнасан шинжтэй байдаг тул гол зохион байгуулагчид нь баригддаггүй бөгөөд сүүлийн үед арга нь улам нарийсч өндөр зохион байгуулалтад орж байна гэв.
Түүнчилэн манай өсвөр насныхан энэ гэмт хэргийн талаар тодорхой ойлголттой байдаг ч халдлагад өртөх магадлал өндөр байгаа нь судалгаагаар харагдсан гэж байв. Тухайлбал, саяхан Улсын мөрдөн байцаах газраас Та нар хэн нэгэн танихгүй хүн сайхан зүйл амлаад гадагш нь дагуулж явъя гэвэл яах вэ гэсэн асуултад ЕБС-ийн сурагчдын 70 орчим хувь нь дагаж явна гэжээ. Иймд эцэг, эхчүүдийг хүүхдүүддээ, илүү их анхаарал хандуулж байхыг хүсч байсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button