Су. Батболд Ерөнхий сайд болов

Энэ үеэр уламжлал ёсоор манай төрийн гурван өндөрлөг хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлдэг л дээ. Бөхөд донтойдоо биш, төрт ёсоо хүндэтгэж буй нь тэр. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Ц.Нямдорж нар өөрт нь зориулж зассан суудал дээр тухалжээ. Харин Ерөнхий сайд М.Энхболдын ширээ-н дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Су.Батболд заларсан харагдав. Тэрээр Ерөнхий сайдын хэмжээний хүн гэдгээ харуулах гэв үү, Ерөнхий сайд болно гэдгээ энэ өдөр тунхаглаж байна уу. М.Энхболдын эзгүйг самбаачлан түүнд зориулсан хүндэтгэлийн суудалд Арабын шейх шиг налайж харагдсан. Эсвэл зохион байгуулагчид түүний суух суудлыг нь буруу зааж өгсөн ч байж болох. Төрийн ёс жаяг гэдэг босох, суухаасаа эхэлдэг болохоор өргөн олон үзэгч түмэн түүнийг Ерөнхий сайд болчихжээ гэж ойлгосон биз.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button