Боксчин Д.Лхагваа нялх амрагийнхаа хайранд умбаж байна

Солонгос, Америкт боксын ид шидийг үзүүлж чамгүй урт хугацаанд гэрээтэй ажиллахдаа тэндэхийн баячуудын зиндаанд тансаг харш, гоёмсог машинтай амьдарсан шиг амьдардаг байсан гэдэг. Хувийн амьдралдаа тун ч сэтгэл хангалуун биш явдаг асан тэрээр анхныхаа хань, 4 хүүхдийнхээ ээжээс сүр дуулиантай салснаас хойш загварынхнаас эхлээд олон хүүхнүүдтэй нэр холбогдсон Хүү охин хоёрынхоо төлөө юугаа ч хайрладагтүй тэрээр эхнэрийнхээ эзгүйд ээжээрээ хүүхдүүдээ асруулж байсан. Шинэ төгөл хотхонд амьдарч байхад нь түүнийг өр зээлэнд орж, амьтан хүн залилж шүүхийн хаалга татлаа гэж хэсэг шуугисан. Ноён Лхагвааг тойрсон энэ мэт олон хэл амнаас хамгийн сүүлийнх нь Америкаас ирсэн даруйдаа цагдаатай зодолдсон хэрэг. Тэрээр томоохон тэмцээнд хүч сорихоор ид бэлтгэж байхдаа нутагтаа ирж гартаа хүнд гэмтэл авсны улмаас шүүх цагдаагаар байцаагдаж, зодогоо тайлахдаа хүрээд байгаа. Мөнөөх цагдаа чоно үүрэндээ өлзийтэй-н үлгэрийг үзүүлж нэрт боксчиноос их хэмжээний мөнгө нэхэмжилж, хэрэг заргаа тун удаан үргэлжлүүлж байгаа. Үүнд нь залхсан Лхагваа Намайг ингэж олон дахин байцааж байхаар нэг мөсөн бариад хорьчих хэрэгтэй гэж үгээ барж суусан. АНУ-аас ирснээсээ хойш хэрэг зарга гээд цагдаагаар эргүүлдэж удсан Лхагваа хувийн амьдралаа өөрчлөхөөр шийдсэн үү? Ямартаа ч насанд хүрсэн гэхэд эргэлзээтэй жаахан охинтой дотно янагаар олны газар сугадалцан гүйх болов. Угаас загвар өмсөгч зэгзгэр хүүхнүүдэд дуртай боксчин өмнө нь Cass шар айрагны сурталчилгаанд тоглосон модель Халиунтай хэсэгтээ холбогдсон билээ. Боскчин Лхагваа шинэхэн нялх амраг болон түүний найз 2 жаахан охины хамт дөрвүүл UB раlасе-т Гоё жүүс шимсэн шигээ тухалж сууна лээ. Ийнхүү гэмгүй царайтай боксчин Лхагваа нялх амрагаараа гоёсон шигээ спортын хүүхэмсэг эрсийн тоог ахиулж явна.

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button