Ц.Нямдорж өвөө болно

Ц.Дамирангийн туслах гэж бие хаа, царай зүс тэгш, жинхэн? монголжин төрхтэй бүсгүйд ордныхон нүд унагаж, хөл алддаг байсан гэдэг. Гэвч тун удалгүй эрхэм спикерийн том хүүтэй болзож, жил гаруйн өмнө тэд ордныхныг нүүлгэх шахсан нижгэр хурим хийсэн. Хуримаа хийснийхээ дараа хамтдаа АНУ явж суралцсан хос маань удахгүй үрийн зулай үнэрлэж, ангийн дарга Ц.Нямдорж гишүүнийг өвөө болгох нь 120 жилд ганц тохиох алтан гахай жилд эрхэм спикер ачтай болох гэж буйдаа тун билэгшээж байгаа аж. Төрийн ордонд данстай төрсөн мэт удаан жилийг энд өнгөрөөж байгаа энэ эрхэм нэгэнтээ хүүхдүүдээ юм үзэг гэж бодоод их юман дээр туйлуулах дургүй. Заримдаа хэтэрхий танхи өссөн хүүхдүүдээ харахаар бөөлжис цутгадаг хэмээж байсан удаатай.

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button