Ж.Жанцан яагаад ажлаа өгөв

Гэтэл өнөөх их тоо нь өдөр, өдрөөр хэлбэлзэн, нааш болж тохуурхаж эхэлсэнд мань хүний хор шар хөдлөн Би тийм том авилгач юм бол Ганц худагт чинь сууя. Үгүй юм бол нэрээ цэвэрлэж авъя гэж том дуугарсан. Хэн нэгэн хүн хээл хахуульд холбогддог ч тэгс гээд усанд хаясан чулуу шиг нам жим болдог нь Монголын хууч өвчний нэг. Гэтэл энэ хууч өвчнийг ноён Ж.Жанцан дагахыг огтхон ч хүссэнгүй, харин ч эцсийг нь үзэж эргийг нь мултлахаар шийджээ. Өнгөрсөн хугацаанд Ж.Жанцан бүх л шатны шүүхийн хаалгыг татаж, заргаа авсан. Энэ нь түүний хувьд удам судрынхаа ариун нандин нэр төрийг эрхэмлэн дээдэлж явдгийнх нь илэрхийлэл аж. Харин Ж.Жанцан гэнэтхэн Улаанбаатар хотын хөдөлмөр нийгмийн хамгааллын газрын даргын суудлаа зайчилж өгсөн нь олон хүнийг гайхшруулахад хүргэж байна. Өндөр боловсролтой энэ эрийг ачаагаа даахгүй албаа өглөө гэдэгт хэн ч итгэхгүй байгаа аж. Хэдийгээр өөрөө Эрүүл мэндийн улмаас гэж тайлбар тавьж байгаа ч үүнд нь олон хүн эргэлзэж байгаагаа нуухгүй байна. Улаанбаатарын хотын нэг агентлагийн даргын ажилд олон хүний нүд шүд унаж байдаг нь нууц биш байтал Ж.Жанцан ийн авирласан нь улстөрчдийн сонирхлыг татаж байна.

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button