МYАХ Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатартаа 1000-хан төгрөгийн тэтгэмж олгодог гэв үү

Гэвч тийм ажээ. Манай сонин 231 дэх дугаарынхаа зочноор Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гэгч энэ эрхмийг урьж ярилцсан билээ.

Тэрбээр ярилцлагадаа тэтгэвэр тэтгэмжийнхээ талаар ярьж байхдаа Монголын урлагийн ажилтны холбооноос 1000 төгрөгийн тэтгэмж олгодог гэснийг нь ярилцлага хийсэн миний бие андуу сонссон байлгүй гэж бодоод 100000 төгрөг гэж залруулсан нь андуурал байжээ.

Цагтаа ОХУ-ын Их театрын тайзыг эзэгнэж, П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны шүүгчээр олон жил уригдан ажиллаж явсан энэ хүнд МУАХ гуравхан талхны мөнгийг сарын тэтгэмж гээд өгөөд сууж байдаг нь үнэн юм байна. Монголын урлагийн ажилтны холбоо гэж данс нь улайчихаад, өнөө маргаашийг арай ядан аргацааж өнгөрүүлдэг газар юм болов уу.

Монголын мэдээ 232/2008/
Д. Энхтүвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button