Урлагийнхны хэтэвчээ зузаалах үе

11,12 дугаар cap бол бидний хувьд мөнгө олоход хамгийн боломжтой үе. Тиймээс сезоны үедээ хангалттай ажиллаж, ахиухан мөнгө хийнэ гэж тэд ярьж байгаа гэнэ. Энэ талаар поп хатагтай, УГЖ Б.Сарантуяа Би энэ үед тун завгүй ажиллах байх. Тиймээс хангэлттай ажиллачихаад нэгдүгээр сард амарна гэж ярьжээ.
Харин СТА, дуучин С.Сэрчмаа Одооноос захиалга ирж эхлээд байна. Гэхдээ би шинэ жилээр Монголд байхгүй байж магадгүй. Европоос баярын үеэр ирж тоглооч гэсэн урилга ирчихээд байгаа гэсэн юм. Харин бусад дуучдын хувьд дор бүртээ сезоны үеэ үр бүтээлтэй өнгөрөөхөөр шамдацгааж байна.

Монголын мэдээ сонин 232 /2008/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button