Женнифер Лопес нэг сая еврогийн үнэтэй

Хүн бүхний сонголт өөр өөр байдаг нь тэдний цалин хөлс олж байгаа орлоготой нь холбоотой. Дэлхий дээр асар их үнэтэй зүйл олон байдаг ажээ. Саяхан Америкийн Билд сонинд Дэлхий дээрх хамгийн үнэтэй, тансаг хэрэглээний эд зүйл, хамгийн өндөр үнээр боссон барилга байгууламж, хамгийн үнэтэй зочид буудал, хамгийн үнэтэй тамхи гээд хэн бүхний мөрөөдөөд ч авч
чадахгүй хамгийн хамгийнуудыг нэрлэсэн байна. Нийтдээ энэхүү жагсаалтад 23 хамгийн хамгийныг багтаажээ.

Манай дэлхийн хамгийн үнэтэй бүсгүй бол дуучин Женнифер Лопес гэнэ. Тэрбээр өөрийнхөө уран гоолиг бие, өгзгөө сая еврогоор Нью-Йоркийн нэгэн даатгалын компанид даатгуулсан байна. Өөрийнхөө дуу хоолой, бие бялдраараа мөнгө олж байгаа дуучны хувьд түүний бие xaa юу юунаас илүүтэй чухал байх нь лавтай. Тэрбээр өнгөрсөн жил ч өгзгөө дэлхийд түүнээс өөр хэн ч үнэлж байгаагүй өндөр үнээр үнэлэн даатгуулсан байдаг. Харин дараагийн өндөр үнэтэй зүйл бол алдарт Титаник хөлөг онгоцны сүйрлийн тухай кино, кино урлагийн түүхэнд хамгийн өндөр үнээр бүтсэн хэмээн бүртгэгджээ. Титаник киног дэлгэцнээ амьдруулахад 200 сая доллар шаардагдсан гэдэг. Түүний араас Пепси Кола оржээ. Дэлхийн томоохон компаниудаас өөрийн бараа бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд Пепси Кола компани хамгийн их мөнгө зарсан гэнэ. Энэ компани өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлуулахын тулд 2002 онд поп дуучин Бритни Спирсийг урьж, 90-хэн секундын реклам хийлгэхдээ долоон сая 530 мянган доллар төлжээ.

Дөрөвдүгээрт улс орнуудын сонгуулийн түүхэнд хамгийн үнэтэй хэмээн бичигдэж байгаа Нью-Йорк хотын амбан захирагчийн суудлын төлөө өрсөлдсөн Майкл Блумбергийн сонгуулийн кампанит ажил орсон байна. Майкл Блумберг 2001 онд хотын захирагчийн суудлын төлөөх сонгуульд 744 мянга 757 хүний санал авахдаа тус бүрд нь хуваавал нэг саналын төлөө ойролцоогоор 86 евро төлжээ. Харин дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотын жагсаалтыг Японы нийслэл Токио хот урьдын адил тэргүүлж байна.

Дэлхийд нэртэй загвар зохион бүтээгчдийн урласан хамгийн үнэтэй гутал Стюарт Вайфманы 642 ширхэг бадмаараг үнэт эдлэлийн чулуу шигтгэн урласан гоёлын туфль ажээ. Энэ гутлын үнэ нэг сая 600 мянган евро гэнэ. Түүний дараа Францын нийслэл Парис хотод байрлах Стэйд де Франс цэнгэлдэх хүрээлэн бичигджээ. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн 460 сая еврогийн үнэ өртгөөр боссон байна. 1998 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тоглолтын шувтаргын тоглолт болж Францын үндэсний шигшээ баг ялалт байгуулж байсан ажээ.
Тэгвэл Францын шигшээ багт тоглож байсан хөлбөмбөгчин Зинедин Зидан хамгийн үнэтэй тоглогчийн жагсаалтыг тэргүүлсэн байна. 2001 онд түүнийг Ювентус багаас Реал Мадрид багт 68 сая 700 мянган евро төлж оруулж байжээ. Хамгийн үнэтэй дотуур хувцас нь Германы фотомодель Хайди Клумын Нью-Йорктболсон загварын үзүүлбэр дээр өмссөн хувцас гэнэ. Энэхүү хувцас 12 сая 500 мянган долларын
үнэтэй юм.

Монголын мэдээ сонин 232 /2008/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button