Хүүхдийн нэвтрүүлгийн цагаар сурталчилгаа хийхгүй

Үүний улмаас тусулсын мэдээлэл харилцааны байгууллагаас хүүхдийн сувгаар, хүүхдийн нэвтрүүлгийн цагаар түргэн хоолны газрын зар сурталчилгаа явуулахыг шууд хоригложээ. Хүнийг хэт их таргалуулах, чихэрлэг болон давсалсан хүнсний бүтээгдэхүүний түргэн хоолны гэзрын зар сур-талчилгааг зогсоосон байна. Харин телевизийн түргэн хоолны зар сурталчилгааг эсэргүүцэгчид Хүүхдийн нэвтрүүлэг, хүүхдийн суваг болон хүүхдүүд үзэх магадлал өндөртэй сувгуудын дундуур түргэн хоолны газрын реклам явуулахыг хориглосон ч оройн 21 цагаас өмнө түргэн хоолны газрын бүх төрлийн хоол хүнсний бүтээгдэхүүнийг гаргахыг хориглосонгүй хэмээн шүүмжилжээ.

Хэт таргалуулдаг хоол хүнсийг телевизээр хүүхдийн нэвтрүүлгийн цагаар гаргахыг хориглосон шийдвэр 2007 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Энэхүү шийдвэрт Таргалуулдаг хүнсний бүтээгдэхүүнийг сургуулиас өмнөх насны хүүхдийн нэвтрүүлгийн үеэр, зөвхөн хүүхдэд зориулсан суваг, хүүхдүүд үзэх магадлал өндөртэй хөгжмийн болон шоу нэвтрүүлгүүд, танин мэдэхүйн болон 16 нас хүртэлх хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөрөөр сурталчлахгүй гэж заажээ.
Түргэн хоолны газар болон таргалуулдаг хүнсний бүтээгдэхүүний реклам зар сурталчилгааг зогсоосноор телевизүүд 39 сая долларын рекламны ашгаа алдах гэнэ.

Монголын мэдээ сонин 232 /2008/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button