11 дүгээр сарын 26 таны хувьд….

Эл асуултыг бид зарим улстөрчид, хуульчдаас тодрууллаа.
УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан
-Монгол Улсын хувьд тусгаар тогтнолын өдөр гэж ярих юм бол 1206 оноос эхлэх нь зүйтэй. Харин 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар Их Хурлаас Монгол Улсыг Бүгд найрамдах улс гэж зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Энэ Үндсэн хуульд үүнээс хойш Монгол Улсыг Бүрэн эрхтэй Бүгд Найрамдах Ард Улс хэмээн зарлан тунхагласан явдал түүхэн ач холбогдолтой. Нэгдүгээрт, энэ нь монголчуудыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тухайн нөхцөлд Монгол Улс дотооддоо Монгол Улс бүрэн эрхтэй ард улс шүү гэдгийг баталгаажуулсан. Хоёрдугаарт, Бүгд найрамдах Улс гэдэг бол төрийн захиргааны удирдлагын дээд хэлбэр байдаг. Өөрөөр хэлбэл, нэг хүний захиргаанэас ниитээрээ төрийг барих засаглалд шилжсэн. Гуравдугаарт, анх удаа Үндсэн хуультай болсон. Иймд Монголын төрт ёсны туүхэнд маш чухал тэмдэглэн үлдэх үйл явдал. Иймээс Бүгд найрамдах улсыг тунхаглаж, Үндсэн хууль баталсны баярыг төрийн тэмдэглэлт үйл явдлаар тодорхойлж, нийтээр амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа. Энэ бол зэрэглэлийн хувьд төрийн наадмын дараа орж байгаа том баяр. Ялангуяа энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойтой давхцаж байгаа тул өргөн дэлгэр тэмдэглэх хэрэгтэй.

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж
-Миний хувьд нэр томьёоноосоо эхэлж залруулмаар санагддаг. XX зууны эхээр дэлхийн олон орон хаант засаглалаасаа татгалзаж байсны нэг нь Монгол Улс. Манай улс чинь гадны орны колони байж байгаад 1911 онд тусгаар тогтнохдоо тэр үеийн шашны тэргүүнийг хаан болгочихсон шүү дээ. Тэр хаан чинь 1924 оны дөрөвдүгээр сард буусан юм. Ингээд Үндсэн хуулийг боловсруулаад засгийн хэлбэрийг Бүгд найрамдах засаг буюу сонгуульт байгууллага удирддаг байя гэсэн зарчмыг тогтоосон. Гэтэл манайхан ярьж бичихдээ Бүгд найрамдах улс тунхагласан гэдгийг тусгаар тогтносон өдөр гэх мэт олон янзаар ярьдаг. Энэ бол ердөө Бүгд найрамдах улс тунхагласан буюу засгийн хэлбэрээ сонгосон өдөр. Хэдийгээр сайн, муу аль аль нь байдаг ч Монгол Улсын түүхэнд анх удаа Үндсэн хуулиа баталснаараа ихээхэн ач холбогдолтой. Үүнээс улбаалан Үндсэн хуульт байгууллагад шилжсэн нь тэмдэглүүштэй үйл явдал. Наадам шиг, цагаан cap шиг том сүртэй баяр болгон тэмдэглэх хэрэггүй. Үндсэн хуулийн баярын өдрийг мөн тэмдэглэдэг учир энэ баярыг заавал тэмдэглэн өнгөрүүлэх шаардлагагүй. Түүний оронд энэ өдрийн ач холбогдол, түүхэн сурвалжийг олон түмэнд сурталчлан таниулах ажлыг тулхүү хийсэн нь дээр санагдаж байна. Иймд нэр томьёоноосоо эхлэн засах хэрэгтэй гэж би боддог юм.

УИХ-ын гишүүн Т.Очирхүү
-Энэ өдөр бол монголчуудын хувьд Тусгаар тогтнолын өдөр. Монгол Улс анхны Үндсэн хуультай болсон. 1924 оны 11 дүгээр сарын 26-наас өмнө Богд хаант засагтай байсан. Харин энэ өдөр Бүгд найрамдах улсаа тунхагласэн. Үүнээс өмнө хараат улс байсөн. 1921 онд хэдийгээр Ардын хувьсгал ялсан боловч тусгаар тогтнол, Бүгд найрамдах улсаа зарлаж чадаагүй байсан. Бүгд найрамдах улсаа тунхагласнаар ардчилсан төртэй болсон нь монголчуудад маш том олз болсон. Ардчилсан төртэй болсноор ард түмний засаглал тогтох орчин бүрдсэн. Иймд Монголын төрийн туүхэнд маш ач холбогдолтой түухэн үйл явдал яах аргагүй мөн. Харин сүулийн үед 1990 оны ардчилсан хувьсгалаар л ардчилсан төртэй болсон мэт ойлгоод байна. Гэтэл үүнээс бараг 100-гаад жилийн өмнө, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр монголчуудын хувьд маш чухал өдөр болсон байгаа юм. Үндсэн хуулиар тунхаглаад зарласан нь нэг хэрэг, ганцхан хэрэгжүүлэхэд доголдол гарч байсан явдал бий. Гэхдээ ямарч байсан анхны Үндсэн хуулийг батлалцсан хүмүүс Монголд ардын,ардчилсан төр, мөн бие даасан тусгаар тогтносон улсыг дэлхий дахинд сонордуулснаараа үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Өөрөөр хэлбэл, өвөг дээдсийн маань барагдашгүй ухаан. Харин одоо энэ өдрийн түүхэн ач холбогдлын талаар хүүхэд, багачууд олон нийтэд сурталчлахад жаахан анхаармаар санагддаг юм.

Хууль зүйн дээд сургуулийн захирал, доктор профессор С.Нарангэрэл
-Энэ өдөр бол 1924 онд Монгол Улсыг тусгаар тогтносон гэж дэлхий дахинаар зарлан тунхагласан, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны Үндсэн хуулийг баталсан өдөр.
Тиймээс энэ өдрийг монголчууд нийтээрээ тэмдэглэн өнгөруулж байх. Ялангуяа, дэлхийн олон оронд амьдарч байгаа монголчууд Монгол Улсыг тусгаар тогтносон өдөр гэж онцгойлон үзэж, ёслол төгөлдөр тэмдэглэдэг юм билээ. Эх орондоо байгаа монголчууд онцын ач холбогдол өгдөггүй. Тэгэхээр ялангуяа, эх орондоо байгаа иргэд маань энэ өдрийн түүхэн ач холбогдлыг ойлгож, тэмдэглэж байх нь зүйтэй болов уу.

Монголын мэдээ сонин 232 /2008/
Т. Болор

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button