Яруу найргийн галын дэргэд

Ийм шүлэг уншиж суухад сэтгэл хөөрч, Монголын яруу найргийн сөнд гал нэмсэнд баярлана. Эрхэм уншигч та энэхүү номыг оюуны босгондоо зарсугай гэж залуу яруу найрагч X. Болормаагийн Эмзэглэл номын өмнөтгөлд Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Б.Лхагвасүрэн бичжээ. Харин бид яруу найрагч бүсгүйг Яруу найргийн галын дэргэд урьлаа.

Ондоо аялгуу
Өнгө алаггүй cap нь илчээ нууж манддагт
Өнийн амьдралд би ижилгүй нэгэн аялгуу байнам
Эргээ дагаж ус урсах, элс нурж, үүлс нүүхээс ч ондоо
Эргэн тойрны хийгээд эгшгийн зохиролт юм бүхнээс би ондоо
Уулс тэмдэгрэх үүрээр тэс ондоо цагаан зүүд зүүдэлдэг би
Угтаа энэ орчлонд надгүйгээр орших цаг хугацаа гэж үгүй
Буйлс дэлгэрэх орондоо тэр гэхийн аргагүй аялгуу юм бол
Уйлж ирэхийн тавиланг ээжгүигээр аргадах учир надад үгүй
Хөглөрөн найгах сүмүн өвсний
Хөл бөгжилсөн сул аялгуунаас би ондоо
Хөхрөн манантах Сулин хээрийн
Хулан хэлхсэн зул салхинаас ч би ондоо
Хэтэрхий тунгалаг нар нь ичихдээ дандаа жаргадагт
Хэтээсээ надтай энэ орчлонд ижилеэх юм даан ч үгүй
Нэвтэрхий толь мэтухаан нь үнэний адил мөнхөрдөгт
Нэт он жилүүдийн цээжинд эх хүмүүний аялсан бүүвэй юм, би

Надаар дутах эх орон
Хүннү гүрний нүүдэл хаашаа эргэхээ мэдсэн шиг
Yнэний гэгээн сүүдэр худлаа эцээж чаддаг шиг
Хүнлэг байхын тулд шүлэг бүхэндээ намайг дурсах
Шүншиг ариун бурхад нь ч болов надаар дутах эх орон
Дутэхын бэрхэд өмөлзөхдөө
Ухааныхаа тэнгээр нүүж тайтгарах эх орон
Уйдахын эрхэнд өмөөрөхдөө
Уулсынхаа энгээр нууж л амрах эх орон
Судрын хуудас шиг орчлонд надаад дутахдаа
Шүүдэртэй цэцгэн дунд Го маралын дэмээр
Суниаж хөрвөөсөн Бөртэ чонын хэвтрээс
Шагайн чинээ үр совин олсон эх орон
Хан тэнгэрийн тэн өнгө надаар дутахдаа
Ган хэтийн цахиураар хүй цөглөх агшинд

Ар зоон дээр минь эмгалан энхийг бэлгэдэж
Алгын дайтай гүн цэлмэг зурсан эх орон
Идэр насны тань араншин надаар дутахдаа
Ижилгүй мөнхийн бэлгэдэл цагэан уултай зүйрлэхийн учир
Инээд сэмлэх нулимстай ч, сэтгэл нуртал урвахын хэрэггүй
Их саруул хайраар минь сайхан бүхнээ орлодог эх орон
Эх газрын тань баялаг надаэр дутахдаа
Эмтэрсэн чулууд нь хүртэл цэх болохын цагт
Элгэн доороос нь зэтгэж үндэс хавсан гэзэг минь
Гишгэхийн чөлөөгүй ургахад өвс ногоо гэж хардаг эх орон
Морин янцгэах мэт амьдралд насны зэл татаж
Мордохын хазгайгүй заяандаа намайг дуудахын учир
Мөнхийн хөх тэнгэртээ наран зул бадамлуулж
Монголын сайхан орон надаар л дутах юм шүү.

Сэтгэлийн араншин
Сарны эгшиг тэвэрсэн үдэш байхад
Санаандгуйн эгшин тээсэн учрал гэж байх
Сүүдэр давхцуулж зээр зээрээ гүйцдэг тал байхад
Сүү харлуулж зүрх зүрхнээсээ гунидаг тавилан байх
Хунгаас цагаан тэнэглэл надад байхад
Хонгор минь гэж чамайг нартаар нэг хүүрнэсэн
Хундагатай сархад шиг тиим саран чанадад байхад
Худлаас муухай санаа бодол чамд л байжээ.
Жаргалан охь балгалцсан хулгай уруул байх
Жимсний нүд хатгасан халгай гэж байх
Дасал нуга бараадсан халиун цэцэг байх
Дусал нулимсэнд бадэрсан сэтгэл гэж байх

Нуурнаас ниссэн хун үрээ мартаад оддоггүй шиг
Нумнаас исгэрсэн сум эзнээ эргэж онодоггүй шиг
Дэмий тэшдэг ботгоо аргамжинд нь дасгая
Дэнжээс түүсэн бэр цэцгээ гүйгүйл маралын өлмийд дэвсэе
Ай, миний сэтгэлийн араншин
Эгцэлж ширтсэн харц бүгдийн өмнө догшин байдаг
Эмтэлж буцсан хайрын ард бас цогшин байдаг
Эрхэмсэг, омголон эрчүүдийн дэргэд бардам байдаг
Элгэмсэг, амгалан ижийдээ л харин бурхан байдаг

Монголын мэдээ сонин 232 /508/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button