Их мастер Б.Хатанбаатар тэргүүн байр эзлэв

Энэхүү тэмцээнд манай улсын шилдэг 30 (үүний дотор их мастер, олон улсын мастeр, ФИДЕ мастер 10, спортын мастер найм) шатарчин швейцарь системээр найман өрөг наадаж, дүнэгэ гаргахад Монгол Улсын гавьяат тамирчин, улсын найман удаагийн аварга, их мастер Б.Хатанбаатар 6,5 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол түүнтэй ижил оноотой гарсан ФИДЕ мастер Н.Төвсанаа аман хүзүүдэж, зургаан оноотой спортын мастер М.Гүнбаяр, ФИДЕ дэд мастер Б.Гүндаваа, ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр нар шагналт тав, зургадугаар байрт шалгарав. Мөн тусгай шагналуудыг ахмадуудаас улсын долоон удаагийн аварга, ФИДЕ мастер Ж.Лхагваа, эмэгтэйчүүдээс энэ олны улсын аварга, ФИДЕ мастер Д.Янжиндулам, 16 хүртэлх насны хүүхдүүдээс У.Насанжаргал нар хүртсэн юм.
Энэхүү тэмцээний гол зорилго бол Катар улсын Доха хотноо болох Азийн зуны спортын XҮ наадмын шатрын тэмцээнд оролцохоор болсон ФИДЕ мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа нарын бэлтгэлжилтийг шалгасан нэгэн ёсны сорилго болсноороо онцлогтой юм. Ийм тэмцээнийг цаашид уламжлал болгоно гэж тус сургуулийн захирал Д.Оюунцэцэг шагнал гардуулах үеэрээ хэлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button