Хоёр улсын эрүүл мэндийн сайдууд уулзлаа

БНСВУ-ын Эрүүл мэндийн сайд, хатагтай Чан Тхи Чунг Жиен айлчлалын үеэр манай улсын эрүүл мэндийн салбартай хамтран хэд хэдэн асуудлын хэлэлцэх хүсэлтэй байгаагаа Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайд уламжилж байсан. Тухайлбал Ангаах ухаан, Халдварт өвчин, Орчины эрүүл мэнд, эм, эмнэлэгийн тоног төхөөрөмж,нөхөн сэргээх эмчилгээний салбарт Монгол Вьетнам хоёр улс хамтран ажиллах хүсэлтийг БНСВУ-ын Эрүүл мэндийн сайд, хатагтай Чан Тхи Чунг Жиен өнөөдөр болсон уулзалтын үеэр хэлж байсан.

Монгол Вьетнам хоёр улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийн уулзалтын бичлэгийг эндээс үзнэ үү.үideo1Хатагтай Чан Тхи Чунг Жиенг дагалдан яваа төлөөлөгчидийн бүрэлдэхүүнд тус улсын ЭМЯ-ны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Као Минь Куанг, Төлөвлөлт, сангийн хэлтсийн дарга Зыөнг Хю Лиеу, Шинжлэх ухаан, боловсон хүчнийг бэлтгэх хэлтсийн дарга Чыөнг Вьет Зунг, Тамгын газрын дарга Дао Кхи Кхань Хоа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Хоанг Во Тань зэрэг албаны хүмүүс болон туе улсын эм зүйн корпорацийн ажилтан Нго Мань Хүнг, Эм Эксим компаний ажилтан Нго Жи Зунг нар яваа ажээ.

Вьетнам улс нь 80 гаруй сая хүн амтай бөгөөд үүнээс 15 сая хүн нь ядуу гэсэн судалгаа байдаг байна. Эдийн засгийн хувьд сүүлийн нэг жилд 8.8 хувь өссөн. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.7 хувь байгаа аж. Нэг хүнд ноогдо ДНБ нь 600 орчим доллар байгаа бөгөөд ядуурал 22-25 хувь буурсан байна. 2010 гэхэд ядууралын түвшинг 12 хувь болгохоор зорьж байгаа аж.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button