ДОХ-оор 1990-ээд оны дунд үеэс эрс нэмэгдэж, жилд 15-20 мянган хүн өвчилж байна

ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг өнөө жил Тархалтыг зогсооё, амлалтаа биелуүлье уриан дор ирэх сарын 1-нд дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголчууд бид Таны амлалт-ДОХ-гүй ирээдүй уриан дор эл өдөр ДОХ-ын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахаар боллоо.

ТАНЫ АМЛАЛТ- ДОХ-ГҮЙ ИРЗЗДҮЙ
Тархалтыг зогсооё, амлалтаа биелүүлье уриан дор энэ жил дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэхүү уриаг 2005 онд анх дэвшүүлсэн нь нааштай үр дүн авчирсан байна. Тиймээс энэ жил дээрх уриаг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн байна. 2001 оны зургадугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн ХДХВ/ДОХ-ын асуудлаарх тусгай чуулганаар дэлхийн удирдагчмд ХДХВ/ДОХ-ын тархалтыг хязгаарлах талаар уулзаж ярилцсан. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн лидерүүд ХДХВ/ДОХ-ын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх, халдвартай хүмүүст дэмжлэг туслалцаа, эмчилгээ, асаргаа үзүүлэх талаар энэ үеэр тодорхой амлалтууд авсан байна. Тухайлбал, залуучуудын дунд ХДХВ-ийн тархалтыг 2010 он гэхэд 25 хувиар бууруулах, тархалт өндөртэй орнуудад 2005 он гэхэд дээрх үр дүнд хүрэх, хүн амын дунд мэдээллийн хүртээмжийг сайжруулах, ялгаварлан гадуурхалтыг багасгах зэрэг. Харамсалтай нь, энэ бүх амлалт тэр бүр бүрэн биелээгүй байна. Тиймээс дэлхий дахин энэ өдрийг үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ДОХ-ын эсрэг тэмцэлд оруулж буй хувь нэмрээ тайлагнах өдөр болгожээ.

Монгол Улсын хувьд 2006 оны ДОХ-той тзмцзх дзлхийн өдрийг Таны амлзлт- ДОХ-гүй ирээдүй уриан дор ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажилд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоог дайчлах зорилгоор тэмдэглэх юм.

Таны амлалт-ДОХ-гүй ирээдүй урианы талаар ДОХ-той тэмцэх үндэсний сангийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгээс тодруулсан юм.үideo1ТА ЯАГААД ДОХ-ТОЙ ТЭМЦЭХ ЁСТОЙ ВЭ?

Монгол Улсад 2006 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ-ийн халдвар авсан 25 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө ХДХВ/ДОХ-той гэсэн таван тохиолдол байсан бол сүүлийн хоёр жил энэ тоо огцом өссөн. ХДХВ-ийн халдвар идэвхтэй тархалтын үедээ шилжиж байна. Монгол улс харьцангуй бага тархалтай орны тоонд ордог байсан гэвч ХДХВ/ДОХ-ын хамгийн өндөр тархалттай бүс нутгийн нэг болох Өмнөд Африк нь арваадхан жилийн өмнө тархалт багатайд тооцогдож байсан билээ. Манай улс ч дээрх гашуун түүхийг давтахгүй гэх баталгаа алга. Учир нь, Монгол улс хэдий тархалт багатай ч халдвар тархах юм. Бэлгийн замаар дамжих халдварууд 1990-ээд оны дунд үеэс эрс нэмэгдэж, жилд 15-20 мянган хүн өвчилж байна. Энэ тоо тогтмол өссөөр байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварт өвчний 50 гаруй хувийг бэлгийн замаар дамжих халдвар дангаар эзэлж байна. Энэ нь сүүлийн таван жилд бүртгэгдсэн бүх халдварт өвчний дунд нэгдүгээрт явж байгаа гэсэн үг. Биеэ үнэлэгчдийн 70-78 хувьд нь бэлгийн замын ямар нэг халдвар илэрч буй. Тэр ч байтугай жирэмсний хяналтад орохоор ирсэн эмэгтэйчүүдийн 30.3 хувьд нь бэлгийн замын халдвар илэрсэн. Манай улсад бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын 25 тохиолдлын 23-д нь бэлгийн замаар дамжих халдвар хавсарсан байсан. Эндээс үзвэл, бэлгийн замын халдвар биеэ үнэлэгчдийн эгнээнээс хальж нийт хүн амын дунд өргөн тархсан байна.

ХДХВ-ийн халдвар хамгийн өндөр хурдацтай тархах таван орны тоонд баггаж байна. ОХУ-д 2010 он гэхэд ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо найман саяд хүрэх тооцоо гарсан. Эрхүүгийн тойрогт ХДХВ/ДОХ-ын халдвартай 15 773 тохиолдол бүртгэгдсэнээс Галуут нуурт 110, Хиагтад 52 тохиолдол илэрсэн байна. БНХАУ-д 2010 он гэхэд халдвар авагчдын тоо 10 саяд хүрнэ гэж үзэж байна. Шинжаан, Уйгарын өөртөө засах оронд халдварын тархалт бусдәасаа өндәр байгаа юм.
Манай улсын хилээр жилд нзг сая 800 мянган хүн орж, гарч байгаагийн 70 орчим хувь нь манай улсын иргэд урд, хойд хоёр хөршид түр болон удаан хугацаагаар зорчиж байна. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын тоо 100 мянгаас хол давжээ. Эдгээр иргэдийн цөөнгүй хэсэг нь хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа учраас эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй байна. ХДХВ/ ДОХ-ын 25 тохиолдлын ес нь гадаадаас халдвар авчэз. Биез үнэлэгчид гадаадад биез үнэлэх, худалдагдах явдал нэмэгдэх хандлагатай болсон.

Манай улсын хүн амын 57 хувь нь 15-49 насныхан. Тэдний дунд бэлгийн эрсдэлгүй ззн үйлийн төлөвшил тааруу, бэлгэвчийн хэрэглзэ тун доогуур. Тохиолдлын бзлгийн хавьтлын 10 орчим хувьд нь л бэлгэвч хэрэглэдзг гэсэн судалгаа байдаг. Монголд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын халдварын бүх тохиолдол нь бэлгийн замаар дамжсан бөгөөд ихэнх нь гэр бүлгүй хүмүүс байгаа нь муу юм. Нийт халдварын тохиолдлын 68 хувийг эрчүүд эзэлж буй. Тиймээс бид яг одоо бодитой арга хэмжээ авах хэрэгтэй
байна. ДОХ хэмээх дайны жинхэнэ баатар, гавьяатнууд бидний дундаас л тодорно, Тэдэнд итгэл, найдвар бий болгох нь бидний үүрэг юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button