Авлигын хэргээр яллагдсан гаалийнхныг маргааш шүүнэ

Шүүх хуралдаанд Х.Баатараас гадна Бичигтийн боомтын дарга асан Б.Даваажав, УИХ-ын гишүүн асан Б.Өвгөнхүү, гаалийн ажилтан О.Эрдэнэбат, Б.Мандахнар нарын анхан шатны шүүхээс ял сонссон арван хүн нэхэмжлэгчээр оролцох аж. Тэднийг эрүүгийн хуулийн хахууль өгсөн, авсан, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг найман зүйл ангиар шүүх юм.
Нэхэмжлэгчдийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Б.Энхзаяа, Э.Ганбат нарын 12 хүн шүүх хуралд оролцоно. Давж заалдах шатны шүүх хурлыг Нийслэлийн шүүхийн шүүгч, гавьяат хуульч А.Чимэдцогзол даргалж, Улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын прокурор Ё.Сагсай, Т.Жадамбаа нар оролцох тов өчигдөр гарчээ.

Ардын эрх сонин 231 /509/
Ц.Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button