Инфляцийг таван хувьд бapихaa xaтyy амлалаа

Ингэхдээ инфляцийг таван хувьд барихаар хатуу зааж өгсөн нь эдийн засаг тогтвортой байхыг гадаад, дотоод хөрөнгө оруулагчдад сануулсан дохио гэнэ. Өмнөх жилүүдэд зургаа орчим хувь хэмээн барагцаалсан тоо хэлдэг байсан төр ийнхүү хатуу тоо хэлсэн нь зээлийн хүү буурахад ч нөлөөлөх бололтой. Учир нь, арилжааны банкууд хүүгээ тухайн жилийн инфляцийн өсөлттэй уяж тогтоодог аж. Ирэх жил таван хувьд барихаа зарлаж буй нь хүүгээ бууруулах мэдээлэл болно гэж парламент үзэж байгаа гэнэ. Гэхдээ инфляцийг таван хувьд барихдаа мөнгөний нийлүүлэлтийг багасгахгүй бололтой. Инфляцийг барихын тулд мөнгөний нийлүүлэлтийг багасгах замаар эдийн засгийг хумьж болохгүй гэж Монголбанкинд үүрэг болгосноо ч Л.Пүрэвдорж гишүүн хэллээ.

Ардын эрх сонин 231 /509/
С.Мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button