Хүний нөөцийн дээд хэмжээний уулзалт боллоо

Эрүүл мэндийн яамнаас энэхүү дээд хэмжээний уулзалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт гаргасан. Монгол улсын эрүүл мэндийн салбөарт хүний нөөц, эрүүл мэндийн анхан шатны түвшинд эмч сувилагчийн хэрэгцээ дутмагшиж байгаа. Yүнд ажиллах түвшин хүнд, цалин хөлс бага, гэр бүл хүүхдлийн амьдрах орчин муу зэрэг олон шалтгаан байдагаас хөдөө орон нутаг эмч эмнэлэгийн ажилтнаар дутагдаж эхэлсэн байна. Нийт 340 гаруй сум эмчээр дутмаг ажиллаж байгаа бөгөөд эдгээр сумд нь 2500-3000 хүн амтай нутаг дэвсгэр байгаа аж. Энэ байдал дээр тулгуурлан Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаархи дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна.

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Баярт дээд хэмжээний уулзалтын талаар ийнхүү ярьж байна.үideo1ДЭМБ-аас 2006 оныг эрүүл мэндийн салбарт Хамтдаа ажиллацгаая гэсэн уриалга гаргасан байна. Энэхүү уриалгын дагуу тухайн улсын Засгийн газар, яамд тамгын газар, иргэд хувь хүмүүс хамтран эрүүл мэндийнхээ төлөө ажиллацгаах болсон байна. Монгол улс ДЭМБ-ын зүүн өмнөд азийн бүсэд хамрагддаг бөгөөд анх удаагаа дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button