Казино бүхий морин уралдааны цогцолборыг Монголд барихаар болжээ

Гэхдээ цогцолбор хэвийн ажиллах эрх зүйн орчинг бүрлүүлэх амлалтыг Монголын төлөөлөгчид
өгсөн ажээ-
Монголд Америкийн хөрөнгө оруулалт бүхий морин уралдааны газар байгуулагдах нь. УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга Н.Болормаа тэргүүтэй Монголын төлөөлөгчид АНУ-д хийж байгаа айлчлалынхаа үеэр энэ тухай яригдсан байна. 110 сая ам.долларын өртгөөр босох энэ том цогцолборт морины уралдаан зохиогдохоос гадна морин спортын төрөл бүрийн шоу болж мөрийтэй тоглоомын газар ч ажиллах аж. Гэхдээ цогцолбор хэвийн ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх амлалтыг Монголын төлөөлөгчид өгсөн ажээ. Өөрөөр хэлбэл, шаардлагатай хууль тогтоомжийг УИХ-аар батлуулна гэсэн үг.

Монголын төлөөлөгчдийн айлчлаад байгаа АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хот нь морины аж ахуй, морины шоу өндөр хөгжсөнд тооцогддог юм байна. Эндхийн бүх зүйл мориор амьсгалдаг юм байна гэж УИХ-ын гишүүн Т.Бадамжунай ярьсан талаар интернэтийн Kentucky.com сайтад бичжээ. Мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд яваа Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн орлогч дарга С.Отгонбат Монгол бол 2,5 сая хүн амтай ч дөрвөн сая морьтой хэмээсэн тухай бас бичсэн байх юм.

Энд мэдээлснээр морин уралдааны цогцолборт хэд хэдэн компани хамтран хөрөнгө оруулж байгаа юм байна. Хамгийн их буюу 50-55 хувийн хөрөнгийг Монголын олон улсын морин уралдааны клуб болон Ази, номхон далайн спортын хөгжлийн групп аж. Энэ хоёр байгууллагыг Жое Флайн гэдэг хүн
толгойлдог. Тэрээр Бид Монголд морины аж ахуй, түүнийг дагасан үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Хөрөнгө оруулалтын 20 хувийг Монголын морин аж ахуйн групп (махчилсан орчуулгаар Монголын морин аж үйлдвэрийн групп гэж бууж байгаа юм) болон Улаанбаатар хотын захиргаа хийх аж.

Ардын эрх сонин 231 /509/
А.Ангар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button