Онгоцонд хүн нас барсан хэргийг шалгасан дүн гарлаа

барсанхэргийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагааг хянан зохицуулах албанаас шалгаж албан ёсны дүгнэлтээ өчигдөр гаргажээ.
Уг дүгнэлтэд Аэро Монголиа компанийн Дорнод аймаг дах төлөөлөгч Б.Алтанцэцэг нь бусдын нэр дээрх тийзээр өөр хүнийг зорчуулсан, онгоцны үйлчлэгч Б.Болор, Г.Энхтуяа нар хүнд өвчтэй хүнийг тээвэрлэх болсон тухайгаа экипажийн удирдлагадаа мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр арга хэмжээ авагдаж мөнгөн торгууль хүлээлгэсэн байна. Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын ерөнхий зохицуулагч Ганбаатарт ажлын хариуцлага алдсан гэж арга хэмжээ авсан байна.
Нислэгийн аюулгүй ажиллагааг хянан зохицуулах албанаас онгоцонд Нас барсан зорчигчийн хэрэгт Аэро Монголиа компанийг шууд буруугүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Ардын эрх сонин 231 /509/
С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button