Нийгэм бүхэлдээ авилгын мөнгийг эсэргүүцэж байна

МУНН МУНН-аас мэдэгдэл гаргаж УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулах мөнгөө 250 сая төгрөгөөр төсөвлөн хэлэлцэж байгаа нь гүйцэтгэх засаглалын дарамтад хууль тогтоох байгууллагыг оруулж буй хууль бус үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Энэ 19 тэрбум төгрөгийг бүсчилсэн хөгжил, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулахгүй бол УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах шударга тэмцэлд ард түмнийг уриалан тэмцэнэ гэжээ.

ТТЭАХХ Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах холбооныхон ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийлж, үүнийг эс хүлээн авбал Монголын нийт татвар төлөгчдийг улсын төсөвт улаан мөнгө сарвайхгүй байлгах арга хэмжээ авна гэж мэдэгдсэн.

Иргэний Зориг залуучуудын холбоо Тус холбоо авилгын эсрэг хуулийг олон нийтийн шахалтаар арга буюу баталсан УИХ-ын эрхэм гишүүд улс төрийн авилгыг жил тутам огцом өсгөж, энэ онд 250 сая төгрөг болгон хуульчлан баталсан нь өнөөгийн УИХ-ын гишүүд эрх ямбаа ямар ч хамаагүй үнээр төсвийн хөрөнгөөр хадгалан үлдэх гэсэн балмад явдал гэж үзэж, энэ бусармаг явдлаа даруй таслан зогсоохыг шаардсан.

МYХАYТ, Yндэсний соёмбо Монголын Yндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад иргэний нийгмийн хөдөлгөөн, МАХН-ын жигүүр мэдэгдэл гаргажээ. Ерөнхийндөө УИХ-д суудалтай зарим намын гишүүдээс бусад хүн эсэргүүцэж байна гэхэд хилсдэхгүй биз. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Төсвийн төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг-ийн ахлагч

Т.ОЧИРХYY Тэрээр, өмнөх 100 саяын зарцуулалтын талаар Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор ярьсан. Yр дүнтэй болсон ч хэрэгжилт нь удаан байна гэж дүгнэсэн хэмээн ярилцлага өгсөн нь энэ хөрөнгө оруулалтад үл итгэх байдлыг улам дэвэргэх шиг боллоо. Олон түмэн бодитой ажлын үр дүнгийн талаар нээлттэй, ил тод мэдээллийг хүсч хүлээж байгаа нь тодорхой.

С.ОЮУН 100 сая төгрөгөө хэд хэдэн гишүүний хамт сонгогдсон тойргийнхоо оршин суугчдын орон сууцны дээврийг засуулахаар СӨХ-ны дээд зөвлөлийн мэдэлд шилжүүлсэн байна. Дээвэр нь засагдсан зарим нь баярлаж, зарим нь гомдоод л үлдсэн байх гэж эрхэм гишүүн өөрөө хэлж байсан.

Д.АРВИН тойргийнхоо хоёр ч суманд халуун усны газар бариулсан гэсэн.

Ж.БАТХУЯГ Дорнод аймгийнхаа нэг суманд үйлчилгээний төв байгуулахаар 75 сая төгрөг зарцуулсан ч тендер нь оройтсоноос одоо хүртэл ашиглалтад оруулж амжаагүй байгаа гэнэ лээ. Эдгээр жишээнээс харахад өмнөх жилийн 100 саяын хөрөнгө оруулалтын хувь заяа хаашаа шийдэгдсэн нь бүдэг бадаг байна. Ийм ч учраас парламентын гишүүдийн дотор ч эсрэг тэсрэг байр суурьтай цөөн хүн байгаа. Олонхи тэртэй тэргүй баталчих юм чинь гээд сонгогчдын өмнө жүжиглэж байхыг ч үгүйсгэх аргагүй.

Р.БАДАМДАМДИН 250 саяыг тойрогт хуваарилж байгаа нь гишүүдэд захиран зарцуулах боломжийг олгож байна. Засгийн газар өөрийнхөө үүргийг гишүүдтэй хуваалцаж, засаглалын зааг ялгааг арилгаж байгаа нь тусгүй үйл ажиллагаа гэж үзэж байна.

Э.БАТ-YYЛ 250 сая төгрөгөөр дамжуулан 2008 оны сонгуулийн сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлж, шударга ардчилсан сонгууль хийх зарчмыг эдийн засгийн аргаар устгаж байна. Энэ мөнгийг гишүүд хувьдаа идэхгүй ч тойрогтоо гишүүдийн нэрээр очно гэж эсэргүүцэж байгаа.

Л.ГYНДАЛАЙ 10 сая төгрөгийг ичиж авч байсан бол одоо 250 саяыг нэхэж авч байна. Ийм хариуцлагагүй УИХ тарах хэрэгтэй гэсэн байр суурин дээрээ бат зогсч байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button