Samsung-ийн гар утас зах зээлээ

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхий даяар 986 сая гар утас зарагдсан бөгөөд оны эцэс гэхэд энэ тоо нэг тэрбумд хүрнэ хэмээн тооцоолов. Финландын Nokia компани энэ төрлийн зах зээлийн 35,1 хувийг эзэлж тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. 2005 онтой харьцуулбал тус компанийн зах зээл 2,6 хувиар нэмэгджээ.
Дашрамд дурдахад, Nokia Хойд Америкаас бусад бүх бүс нутагт манлайлсаар байна. АНУ, Канадад Motorola тэргүүлж байна.
Энэ онд Motorola Европ, Ойрхи Дорнод, Африк дахь хоёрдогч байр сууриа Samsung компанид алджээ. Samsung компанийн D900, E900 загвар хэрэглэгчдийг байлдан дагуулах болсон байна.
Nokia, Samsung, Motorola компани гар утасны дэлхийн зах зээлийн 68 хувийг эзэлж байна. Айргийн тавд Sony Ericsson, LG компани орж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button