Өмнөд Солонгост ухаалаг байшин барьж байна

Гаднаас нь харахад энгийн байшин шиг харагдах энэ байр шинэ технологиор тоноглогдсоноороо ихэд ялгарч байгаа аж. Хананд Ми Юнгийн сонгохыг хүссэн механизмтэй хяналтын самбар байна. Агаарын чанар чухал учраас Ми Юнг агаар цэвэршүүлэгч товчийг дарлаа. Ийнхүү байшингийн бүх өнцөг булан дахь агаар цэвэршив. Ухаалаг байшин бүр эрчим хүч болон мэдээллийг зэрэг дамжуулах цахилгааны кабель утастай. Гэрийн цахилгаан утас Өмнөд Солонгос даяар алдартай HomeNet хэмээх сүлжээнд холбогдсон аж. Хяналтын самбар Ми Юнгийг хэдий хэр цахилгаан хэрэглэснээ мэдэхэд тусална. Тэгэхээр цахилгааны тооцоогоо видео мессежээр хүлээн авч, интернэтээр дамжуулж төлж болно. Зурагт нь мөн HomeNet системд холбогдсон байх бөгөөд угаалгын машин нь зогссон эсэх, хаалган дээр зочид ирсэн зэргийг мэдэгдэнэ. Уг байр гаднаасаа алсын удирдлагын системтэй. Энэ удирдлагаар эзгүй хойгуур хэн гэрт нь орох гэж оролдсоныг мэдэж болох ажээ. Энэ төслийн цаана зогсож байгаа электроникийн аварга компани LG 2008 оноос эхлэн иймэрхүү ухаалаг байр 30 мянгыг барина хэмээн амлаж байна.
Одоогоор 100 гаруй ухаалаг байшинг загвар, жишээ маягаар гаргаж тавиад байгаа аж. Яваандаа өмнөд солонгосууд бүгд бугуйндаа бичил компьютер зүүж, үүгээрээ гэрээ онгойлгож, хааж, цахилгаан хэрэгслээ асааж, унтраадаг болох аж. Энэ компьютер нь дуу хоолойны командаар ажиллана. Мөн хөргөгчинд нь ямар хүнсний зүйл байгааг нэг командаар л мэдэх боломжтой болох юм. Өрөөнд байгаа толь өдрийн хөтөлбөрийг мэдээлж, ямар хувцас сонгохыг танд зөвлөнө. Гэхдээ эдгээр хувцас нь бүгд HomeNet сүлжээнд холбогдсон шошготой байх ёстой аж. Ухаалаг байр нь гэрээсээ гарахаас өмнө цаг агаар, замын түгжрэлийн талаар мэдээлэл өгнө. Хойд Солонгосын төрөлжсөн технологийн үйлдвэрүүд ухаалаг байшинд амьдрах санааг ирээдүйтэй хэмээн үзэж байгаа бол зарим шинжээч энэ нь хүн төрөлхтнийг залхуу болгож, сүйрэлд хүргэнэ гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button