Зэрлэгээр хөнөөгдсөн эмэгтэйг хэн болохыг тогтоов

Эмэгтэйн хэн болохыг Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах албаны ажилтнууд тогтоожээ. Тэрээр Сүхбаатар аймгийн харьяат нэгэн байжээ. Нэрийг нь Оюунчимэг гэдэг. Тодорхой эрхэлсэн ажилгүй гэдгээс илүү тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна. Энэ хэрэгтэй холбогдуулж цагдаагийнхан морин тэрэгчин эрийг баривчиллаа, сэжигтэй хүнийг саатуулсан байна гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байгааг Баянгол дүүргийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Ш.Төмөрбаатар үгүйсгэлээ.

Тэрээр энэ хэргийг гардан шалгаж байгаа юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн өдийд мөн л Баянгол дүүргийн нутгаас, тэгэхдээ бүр 28 дугаар сургуулийн ойролцоох жалганаас 30 орчим насны эмэгтэйн цогцос олдож байсан. Мөн л зэрлэгээр хөнөөж, цогцсыг спорт загварын цүнхэнд хийж хаясан энэ хэрэг одоо болтол илрээгүй байна.

Ардын эрх сонин 231 /509/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button