Дипломатч Д.Шатарбалын хэрэг замхрах замдаа оржээ

Тэрээр Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа дипломат дугаартай албаны машиндаа 23 кг хар тамхи тээвэрлэж яваад тус улсын цагдаагийн байгууллагын ажилтнуудад баригдсан юм. Болгарын тусгай ажилтнууд түүнийг хар тамхи зарж борлуулдаг бүлэг этгээдтэй хамтран ажилладаг байсныг нэлээд хугацаанд мөрдөж, үйлдэл дээр нь илчилсэн гэдэг билээ.

Ийм үндэслэлээр манай улсын цагдаагийн байгууллагад хэргийг шилжүүлсэн ч одоо болтол шалгалт дуусаагүй байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол энэ хэргийн шалгалт мөддөө дуусахгүй юм байна. Манай мөрдөн байцаагчид Болгарын хууль хяналтын байгууллагад явуулсан лавлагааны хариуг хүлээн энэ хэргийг түр түдгэлзүүлээд байгаа аж. Ер нь бол дипломат асан Д.Шатарбалын хар тамхины хэрэг замхрах замдаа орж байгаа гэхэд хилсдэхгүй болсон гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлсэн. Рдоо прокурорын зөвшөөрлөөр мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгожээ гэж зарлах л үлдэж байгаа бололтой.

Ардын эрх сонин 231 /509/
Ц.Хонгор

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button