Алтан диск бүх нийтийн оролцоотой бүтнэ

Уран бүтээлээ алтан дискэнд мөнхлөхийг хүссэн уран бүтээлч, хамтлаг, дуучид, 16-аас дээш насны иргэн бүр оролцох эрхтэй ба оролцогч бүр гурван бүтээлээрээ өрсөлдөх боломжтой. Уг арга хэмжээний гол зорилго нь Монголын хөгжмийн брэнд бий болгох, Монголын орчин үеийн хөгжмийн хөгжлийг дэлхий нийтэд таниулах, дэлхийн хөгжмийн сувгуудаар олны хүртээл болгоход чиглэх юм байна. Монголын алтан аялгуу нэртэй цомогт 1970 оноос өнөөдрийг хүртэлх орчин үеийн хөгжмийн бүтээлүүд орох ба уг цомог нь шалгарсан 21 бүтээлээс бүрдэнэ.

Шалгаруулалтыг олон нийтийн санал асуулгаар /утас, мессеж, интернэтээр авна/ урлагын 50 экспертийн дүгнэлтээр, урлагийн мэргэжлийн зөвлөхүүдийн үнэлэмжээр, тасалбартай хамт тараах санал асуулгаар тус тус шалгаруулах юм байна. Энэхүү наадмыг PARADISE TOWN entertainment зохион байгуулах бөгөөд алтан диск нь компакт дискний стандарт хэмжээтэй, алтны хольцтой хийгдэх ба соль hot, Mongolian golden song гэсэн бичиг нь товойж гарсан байх гэнэ. Тум диск нь ердөө 25 хувь хэвлэгдэх ба ерөнхий ивээн тэтгэгчээр нь GM entertainment компани ажиллаж байгаа юм байна.

Ардын эрх сонин 231 /509/
М.Нямсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button