Айвенхоу Майнз мэдэгдэл гаргажээ

Харин тэд энэ асуудлыг эрс эсэргүүцэж бүр мэдэгдэл хүртэл гаргажээ. Ялангуяа Өглөөний сонин-д Айвенхоу Майнз ЭНИХ-д 250,000 ам.долларын авилгал өгчээ гэсэн гарчигтай мэдээлэл гарсан нь тус компанийг ихэд бухимдуулж олныг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл хэвлэгдэн гарсан хэмээн мэдэгджээ.
Уг мэдэгдэлд
Оюу Толгой төслийг хэрэгжүүлэгч Айвенхоу Майнз Монголиа Инк компани нь өнгөрсөн хугацаанд иргэний нийгмийг дэмжих, орон нутгийг хөгжүүлэх, оюунлаг хүнийг дэмжихэд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ нь нээлттэй, ил тод, шударга зарчмаар явагддаг билээ.

Айвенхоу Майнз компани дэлхийн хөрөнгийн томоохон зах зээл болох Нью-Йорк болон Торонтогийн хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилждаг олон мянган хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд үйл ажиллагаагаа явуулж байгаа улс орны тусгаар тогтнол, эрх ашгийг хүндэтгэж, улс төрийн болон дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг эрхэмлэдэг гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээжээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button