Мөөгөнцрөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Томчуулд тавхай, сарвууны микоз, эмэгтэйчүүдэд бэлгийн кандидоз, хүүхдүүд үлд, хижээл насныханд хоол боловсруулах эрхтнүүд ба дотор эрхтнүүдийн мөөгөнцөрт өвчин илүүтэй тусдагбайна. Ялангуяа хавар. Хавар хүний биеийн дархлаа суларсан үед өвчин даамжирдаг байна. Хүний арьсны өөхний булчирхай мөөгөнцөртэй тэмцэх хүчил ялгаруулдаг боловч бодисын солилцооны хямрал, дархлаа буурах, стресс зэрэг нь мөөгөнцөр үүсэх таатай хөрс болдог байна. Мөөгөнцөр их тэсвэртэй, хүйтэнд ч устахгүй, чийглэг дулаан орчинд өсөж үрждэг. Ялангуяа гэрийн хуучин шаахай, гутал, ботинк дотор өсөж үрждэг. Угаалгын өрөөний хивсэнцэр мөн мөөгөнцөр тараах аюултай байдгийг анхаар. Микоз-мөөгөнцөр нь арьсан дээр толбо үүсэх, арьс загатнах, хуурах зэргээр эхэлдэг. Гэхдээ өөр бусад өвчний үед ч эдгээр шинж илэрдэг тул шууд арьс өнгөний эмчид үзүүлж шалтгааныг тодруул. Мөөгөнцөр нь кератомикоз, дерматомикоз, кандидоз гэж гурван бүлэгт ангилагддаг. Кератомикозын үед мөөгөнцөр арьсны гадаргуу дээр үрэвсэл үүсгэдэггүй, хүрэн өнгийн толбууд голдуу нуруу, цээж дээр гардаг. Дерматомикозын үед хөлийн тавхайны арьс гуужиж, хурууны завсар хагарал үүсч, нурдаг. Даамжирвал хумс гэмтэж, шар зураас гаран өнгөө алдаж, зузааран, үзүүр нь бутардаг. Кандидоз амны салслаг, бэлэг эрхтэн, алга, хөлийн ул, биеийн нугалаан дээр гарч, хумс харлан овон товон болдог. Эдгээр өвчнөөс сэргийлэхийн тулд гаднаас орж ирээд гараа сайн савандаж угаа, гадаа, тээврийн хэрэгсэл дотор бүү юм ид. Усан сан, шуршүүр, саун, нийтийн халуун усанд орсны дараа хөлөө савандаж угаа, экзодерилд хөвөн дүрж арч. Мөн ланизил, низорал ашиглаж болно. Мөөгөнцрөөр өвчилсөн бол алчуур зэрэг хувийн ариун цэврийн хэрэгсэл тусдаа байх шаардлагатай. Алчуурыг заавал буцалгаж ариутга, усанд орсны дараа угаалгын онгоцыг сайн угааж ариутга.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button