Өвөл цагт үсээ хэрхэн зөв арчлах вэ?

-Үсээ зөв самнаж сур. Өдөрт хэдэн удаа үсээ самна. Самны шүд хуйхны мэдрэлийн төгсгөлүүдийг цочроож цусны эргэлт сайжран үс ургахад нөлөөлдөг. Мохоо шүдтэй сам хэрэглэж байгаарай.
-Үсний сойз арьсны тосыг үсний үзүүр хүртэл тараадаг тул үс үс гялалзаж үсний тэжээл нэмэгдэнэ. Үсийг сойзоор самнахад үсэнд иллэг болж, тос арилдаг.
-Урт үсийг үзүүрээс нь богино үсгийг угаас нь эхлэн самнана.

Гэрийн нөхцөлд үсээ арчлах өндөгний шампунь

Нэг аяга усанд нэг ширхэг өндөг хутгаж, хоёр хоолны халбага шампунь нэм. Үсээ угаагаад зайлна. Дахин зайлах усанд нэг аяга усанд нэг нимбэгний шүүс хийн холино. Өвөл маш тохиромжтой жор.

Үс зайлах лосьон

30 гр, ахи, нэг цайны халбага нимбэгний шүүс, нэг аяга ногоон цай, ус холь. Үсэндээ түрх. Зайлах шаардлагагүй. 2-4 удаа хэрэглэсний дараа таны үс торгомсог, гялалзсан болно.

Үсээ ороох

Халгай, хушаангар, алтан цэгжүүхэйн хатаасан 100 г холимог дээр нэг аяга цайны модны эфирийн тос нэмэн 10 хоног битүү саванд, харанхуй газар байлга. Дараа нь шүүж, бүлээсгэн ус угаахаар 2-3 цагийн өмнө үс хуйханд түрхэнэ. Үс маш сайхан гялалздаг.

Коньяктай лосьон

Нэг хоолны халбага коньяк, дөрвөн хоолны халбага сонгинын шүүс, дөрвөн хоолны халбага /репейник/ лошго хольж, үсээ угаахын өмнө түрхэнэ. Үс сайн ургуулж, бэхжүүлдэг.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button