Нөхрөөсөө чи надад хайртай юу? гэж залхтал бүү асуу

Тиймээс эрчүүд тэдэнтэй хэрхэн харьцахыг хүсдэг тухай өөрсдийнх нь дэвшүүлсэн зөвлөмжийг сонирхуулъя.

1.Хариултыг нь та өөрөө мэдэх асуултыг бүү тавь. Жишээ нь Би таргалсан уу эсвэл Чи яагаад ээжтэй хамт үзвэр үзэхгүй гээд байгаа юм бэ гэх мэтчилэн.
2.Хадам аав /ээж/, хамаатны эгчийн төрсөн өдрийг санаж байгаа эсэхийг залхтал бүү асуугаач. Учир нь санахгүй гэдгийг өөрөө мэдэж
байгаа хэрнээ иймэрхүү зүйлийг санах ёстой мэт тулгах нь утгагүй юм.
3.Эрчүүд эмэгтэйчүүдийн адил бэлэг авах дуртай байдаг юм шүү.
4.Бэлгэвчийг зөвхөн эрэгтэй төдийгүй эмэгтэй хүн худалдан авч болдог.
5.Зөвшилцөл гэдэг нь эрэгтэй хүн эмэгтэйн хүссэнийг /дэлгүүр явах, хоолны мах хөшиглөх гэх мэт/ биелүүлэхээс арай өргөн утгатай.
6.Хэрэв та ямар нэгэн зүйл хүсч байгаа бол шууд хэл. Тойруу замаар, нарийн утгатай ярихыг эрчүүд ойлгодоггүй.
7.Эмэгтэй хүний нулимс хүссэн үр дүнд нь хүргэж болно. Гэхдээ энэ аргыг олон удаа хэрэглэвэл эр хүн анхаарч тоохоо больдог юм шүү.
8.Хуучин амрагийнхаа тухай бүү ярь. Иймэрхүү яриа түүнд сонирхолгүй тул хэрэв та түүнээс салах зорилго тавиагүй бол өдөх хэрэггүй.
9.Бэлэг эрхтний хэмжээний тухай яриа заавал үнэн байх албагүй.
10.Чи надад хайртай юу? гэдгийг залхтал бүү асуу. Цөхөрсөн нөхөр чинь нэг л өдөр Үгүй гэж хэлж мэднэ.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button