Хүүхэд өсгөхөд нөлөөлдөг төөрөгдлүүд

-Сая төрсөн хүүхдийг усанд оруулж болохгүй
-Хүй нь цөглөөгүй бол усанд оруулвал бохир орчихно гэж эхчүүд айдаг, энэ бол ердөө төөрөгдөл. Хүүхдэд ямар ч аюулгүй байх болно, иймээс хорвоод мэндэлсэн өдрөөс эхлэн хүүхдийг усанд оруулах хэрэгтэй.

Хүүхдийг гижигдчихвэл ээрүү болчихно

-Хүүхэд ээрүү болдог шалтгааныг эрдэмтэд одоо болтол тогтоож чадаагүй байна. Гэхдээ энд гижигдэлт ямар ч холбоогүй.

Зөгийн бал сахараас ашигтай

-Зөгийн балны 3/4 нь жимсний ба усан үзмийн сахар, 1/5 нь ус байдаг. өөрөөр хэлбэл түүнд сайн мармеладаас ч бага витамин, микро элементүүд агуулагддаг. Харин зөгийн бал нь сахарыг бодвол амтлаг, ханиад хүрсэн үед салс, залхагийг уусгадгаараа давуутай. Бусад талаар зөгийн бал нь шүдэнд хортой тул багаар хэрэглэх хэрэгтэй.

Хүүхдийн толгой өвддөггүй, зүгээр л баашилж байгаа юм

-Хүүхэд өвчилж байна гэж жүжиглэж бараг чаддаггүй. Иймээс толгой өвдсөн гэвэл юуны өмнө харааг нь үзүүл. Ангина, вируст халдварт өвчин, даралт багадах, мигрень зэрэг шалтгааны улмаас хүүхдийн толгой өвдөж болно.

Бууцай эрүүл мэндэд их сайн

-Бууцай нь фосфор, төмөр агуулдаг, гэхдээ төмөр нь щавелийн хүчилтэй холбоотой учраас бараг задардаггүй. Бууцайг агаарт хэдэн цаг байлгах, дахин халаахад бие организмд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Хүүхэд өвдвөл оронд нь заавал хэвтүүлэх ёстой

-Хүүхэд өөрөө л орондоо хэвтэх гэхгүй бол өвчин хөнгөн үед хүүхэд гэртээ тоглож, наадаж байг. Заавал хүчилж хэвтүүлэх хэрэггүй.

Хүүхдийг амралтанд амраах хэрэгтэй

-Бага насны хүүхдүүдэд ядаргаа тусна гэж үгүй, харин ч дасал болсон орчиндоо хүүхэд илүү тав тухлаг байдаг, иймээс гадаад руу эсвэл цаг уурын өөр бүс рүү бага насны хүүхдүүдийг бүү авч яв. Харин сургуулийн насны хүүхдэд орчноо өөрчлөх нь сайнаар нөлөөлдөг.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button