Суурь өвчин бага насанд тавигддаг

Сэтгэлийн хүчлэл булчинд нөлөөлөхдөө толгойн, үе мөчний өвчний шалтгаан болдог. Тайлаагүй уй гашуу ходоодыг цочроож, зүрхний хэмийг алдагдуулдаг байхад уур хилэн элэг цөсний ажиллагааг доголдуулдаг. Дуртай ажил төрлөө хийх боломжгүй байдал нь хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Хайр энхрийлэл дутуу авч байсан бол арьсны өвчинд өртөх магадлалтай. Гэх мэтчилэн олон зүйл хувь хүний зан чанараас хамаарна. Өвчин үүсэх нөхцөл байдал
-Өвчин бол хүний үйлдсэн нүгэл хилэнцээс болдог. Хүн юу ч бодож, ярьж, үйлдэх эрхтэй. Гэвч түүний үйл ажиллагааны физиологи үр дагавар нь бие организмын байдалд зайлшгүй нөлөөлнө.
-Байнга сэтгэл дундуур явдагхүний цөсний хүүдий өвчилдөг. Уур, уцаар нь организмаас адреналин болон бусад биологийн идэвхит бодисыг ялгаруулдаг. Энэ нь цөсний үйл ажиллагааг алдагдуулдаг.
-Мартах өвчин буюу атеросклероз нь буруу хооллолтоос бус харин нийгмийн стрессийн үр дүнд бий болдог нь тогтоогджээ.
-Хүний тархины үйл ажиллагааг эрдэмтэд төрийн аппараттай зүйрлүүлсэн байдаг. Мэдрэлийн хөрсөн дээр өвчилсөн рүмүүсийг идэвхтэй болон идэвхгүй гэж хоёр хуваадаг. Идэвхтэй /актив/ хэсэг нь их нийтэч, эрчтэй, хөдөлгөөнтэй, саад тотгорыг зоригтойгоор давдаг. Хэрэв энэ идэвхтэй байдал ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалан дарагдаж буурвал зүрх, толгой, бамбай булчирхайн өвчнөөр өвчлөх эрсдэлтэй. Идэвхгүй /пассив/ хүмүүс голдуу дотогш чиглэгдсэн байдаг. Тэд дуу цөөтэй, бодлогошронгуй, асуудлаас зайлсхийх эсвэл бусдад үүрүүлэхийг хичээдэг. Ийм хүн бодит байдлыг харах чадваргүй, шантрамтгай байдаг. Аливаа өвчний үндэс суурь бүр бага насанд тавигддаг.
-Хөдлөх аппарат, үе мөчний өвчин үүсэх үр дагавар нь нялх байхад нь хэт чанга өлгийдөж байсных. Мөн төрөлхийн хөдөлгөөнтэй хүүхдийг албадан номхруулж, гуйж тоглохыг хорьдог байсантай холбоотой.
-Aстма, багтраа өвчин нь хүүхдийн уйлахыг үл тоомсорлодог байсантай холбоотой.
-Арьсны өвчин бүр бага наснаас эхлэх нь бий. Эхийн хайр энэрэл шаардлагатай хүүхдийг ясли, цэцэрлэгт өгөх эсвэл асрагч, үйлчлэгчээр харуулах жишээтэй.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button