Сая сарнай саунд янхан бэлтгэж байна

Зөвхөн танд 15000 төгрөг байхад л хангалттай. Энэхүү алтан боломжийг магадгүй танд ч санал болгож мэдэх л юм. Тэгвэл цагдаагийн байгууллагад хандахыг сануулах гэсэн юм. Хэрэв хуурамч ч гэсэн мэргэжлийн үнэмлэхтэй болохыг хүсвэл доорхи хаятаар очиход болно гэсэн. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг Сая сарнай хэмээх саун массажистийн газар бий. Тус газраас мэргэжлийн гоо сайханч, үсчин гэсэн үнэмлэхийг огтхон ч саадгүй авах’болно. Cap гаруйн хугацаанд багшийн заах хичээлийг сонсохгүй, дадлага туршлага олж авахгүйгээр мэргэжлийн үнэмлэхтэй болно гэдэг аз завшаан биш гэж үү За тэгээд та хэдэн ч насны, ямар ч мэдлэг боловсролтой байх нь огт хамаагүй буюу шалгуур гэх зүйл огт байхгүй гээд л бодчих. Ямар ачтай буянтай хүн уг үнэмлэх үйлдвэрлэж байгааг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан илрүүлсэн байна. Хоёрхон хоногийн дотор үнэмлэх үйлдвэрлэгч нь дээр дурдсан саун массажистийн газрын эзэн Гэрэлчулуун гэгч аж. Түүний үйлдвэрлэн гаргаж байгаа мэргэжлийн гэх үнэмлэх мэдээж хуурамч. Гэрэлчулуунд хандаж хуурамч үнэмлэх худалдан авагчдын дийлэнх нь биеэ үнэлэгчид байгааг ч тогтоосон байна. Биеэ үнэлэгч янхнуудын арга нарийсч саун массажистын газар орогнох болсон. Тэд үйлчлүүлж буй хүмүүстээ массаж хийж байгаа нь энэ гээд сэрлийн цэгүүд дээр нь хэд дарсныхаа дараа тусгай үйлчилгээ гэгчийг санал болгодог гэнэ.Иймэрхүү хуурамч үнэмлэхтэй хичнээн хүн байгааг тогтоох боломжгүй гэсэн. Түүнчлэн, массажистууд нь эрүүл ахуйн шинжилгээнд хамрагдаагүй хүмүүс байдаг аж. Хуулиараа бол массажист нь анагаах ухааны наад захын мэдэгдэхүүнтэй байх ёстой байдаг юм байна. Гэтэл Сая сарнай саун массажистын газар ажиллагсад анагаах ухааны мэдлэг гэж чухам юуг хэлээд байгааг ч ойлгох чадваргүй шахам хүмүүс байгаа нь харамсалтай. Сүүлийн үед хэт богино долгионы радио болон телевизүүдээр өөртөө итгэлтэй охидыг массажистаар сургаж, ажилд авна гэх зарыг сонсоогүй хүн байхгүй биз. Энэ нь охидод амар хялбар аргаар мөнгө олох боломжтой гэсэн бодол төрүүлж биеэ үнэлэхэд хүргэдэг гол хүчин зүйлсийн нэг болж байгаа юм байна. Энэ ташрамд, нэгэн санал дэвшүүлэх гэсэн юм. ОНМХ-ээр өөртөө итгэлтэй охидыг массажистаар сургаж, өндөр цалинтай ажилд авна,үдшийг хамт өнгөрөөх хүн байвал яг одоо утасдаарай гэх мэтийн зарыг хоригломоор байгаа юм. Сая сарнай саун массажистын газар нь садар самуунтай тэмцэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа аж. Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан орон байраар хангасан гэх үндэслэлээр тухайн өдрийн орлогыг хурааж, хууль бус үйлдэл хийсэн Гэрэлчулууны Сая сарнай саун массажистын газрын ажиллах эрхийг хасаад байгаа юм байна. Цагдаагийнхан бид хийх зүйлээ хийж,авах арга хэмжээгээ авсан, харин тэр үсчин, гоо сайханчдын холбоо нь ямар арга хэмжээ авах юм бол доо гэж ярьсан юм. Хуурамч үнэмлэх нь ҮГСХ-ны даргын гарын үсэгтэй аж.Хуурамч үнэмлэхийн талаар ҮГСХ-ны дарга Цогзолмаагаас тодруулахад, бид хариуцлага тооцно гэхээс өөр хариулт хэлээгүй юм. Сая сарнай саун массажистын газар нь тус холбоонд албан ёсны бүртгэлтэй юм байна. ҮГСХ-ны дарга Цогзолмаагийн гарын үсэг 15000 төгрөгийн үнэтэй юм болов уу эсвэл Сая сарнай саун массажистын газрын эзэн Гэрэлчулуун хэний ч гарын үсгийг дуурайлгаад биччихдэг сүрхий нэгэн юм болов уу. Сүүлийн үед саун массажистын газруудад тусгай үйлчилгээ моодонд орж эрэгтэй массажисстай болсон байна гэж шалгалтаар явсан цагдаагийнхан ярьж байсан юм. Үйлчлүүлэгч массажистуудаас бараа сонгож байгаа юм шиг эгнүүлэн зогсоож байгаад л сонгох бүрэн эрхтэй.Өнөөдрийн байдлаар хэчнээн хуурамч үнэмлэхтэй массажист буюу янхан байгааг хэн ч үл мэднэ. Энэ зууны тахал болох ДОХ-ын вирус тээгчдийн дийлэнх нь биеэ үнэлэгчээс авсан нь тогтоогдоод байгаа. Иймд иргэд, үйлчлүүлэгч та өөрсдөө л ухаантай байхгүй бол мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс таныг гайхахгүй л болов уу.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button