Монголын улсын байгалийн нөөц ба байгаль орчны асуудлаар төсөл хэрэгжлээ

Энэхүү төслийг Бээжин дахь Нидерландын Вант Улсын Элчин Сайдын Яамнаас Нидерланди-Монголын Байгаль Орчны Шинэчлэлийн төлөө Итгэлцэлийн Сангаар дамжуулан санхүүжүүлсэн.

НЕМО төсөл нь Монгол Улсын тогтвортой хөгжилд чухал байр эзэлдэг байгаль орчин ба байгалийн нөөцийн асуудлыг боловсронгуй болгон, сайжруулахад маш өргөн боломжийг олгож байгаа.

Дэлхийн Банк, Нидерландын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн НЕМО төслийн үйл ажиллагаа нь цар хүрээ, хэлбэрийн хувьд нилээд өргөн буюу төслийн хандалгаас илүүтэйгээр ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг бий болгох байгаль орчин ба байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах хөтөлбөр хэлбэрээр хэрэгжигдсэн тухай төслийн багийхан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Өөрөөр хэлбэл энэ төсөл нь нэг төсөл бус олон тооны төслөөс бүтсэн цогц хөтөлбөр байснаараа онцлог, ихээхэн ач холбогдолтой төсөл юм.
НЕМО-ийн үйл ажиллагаа нь тус улсын өнцөг бүрт, жишээ нь байгаль орчны дийлэнхи хөтөлбөрүүд, ихэнхи агентлагууд, ТББ-д зэрэгт хүрч ажилласан гэж хэлж болно. НЕМО нь байгаль орчин, байгалийн нөөц болон тогтвортой хөгжил, амьжиргааны хүрээнд Монгол оронд явуулж буй үйл ажиллагаа болон бусад шинэ санаачлагыг дэмжин илүү үр дүнд хүргэсэн чармайн ажилласан тухай тус төслийн удирдлагч, Дэлхийн банкны биологийн төрөл зүйлийн ахлах мэргэжилтэн Тони Виттон онцолж байлаа.
Уг төсөлд Монгол дахь байгаль орчин ба байгалийн нөөцийн менежментын талаархи боломжит суурь мэдлэгийг бий болгож, энэхүү мэдлэгийг ашиглан хөндөгдөж байгаа асуудлуудад ямар дэвшил буюу доройтол гарч байгааг хэмжих боломжтой болсон, үйл ажиллагаа нь өргөн хүрээг хамарсан учир байгаль орчинтой холбогдох асуудлуудыг илүү ил гарган тависан, орон нутагт орон нутгийн хамтын бүлгүүдийн оролцоотой жижиг, дунд хэмжээний үйл ажиллагааг санхүүжүүлж, байгаль орчныг хамгаалах болон холбогдох иргэдийн тоо болон чанарыг нэмэгдүүлсэн, Байгаль орчин ба байгалийн нөөцийн олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тэргүүлэх ач холбогдлоор дугаарлан жагсаах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд авсан арга хэмжээг Засгийн газрын хөгжлийн бодлого болон доноруудын хөтөлбөрүүд хэрхэн дэмжиж болох талаар БОЯ-д зөвлөмж, зөвлөлгөө өгсөн байна.
Дэлхийн Банк, Нидерландын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн НЕМО төсөл нь анх удаа манайд амжилттай хэрэгжиж дууссан тул дахин 4 жилээр сунган 3.9 сая евро буюу 5 сая төгрөгний төсөвтэйгээр НЕМО-2 төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button