Сүүлийн зургаан сард шимтгэл төлсөн байх шаардлагатай

-Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн зургаан сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. Мөн дээрх нөхцөлийг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмсэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол уг тэтгэмжийг авна. Түүнчилэн хөдөлмөрлөж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн тохиолдолд тэтгэмжийг авах эрхтэй.

УМХГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн улсын байцаагч П.БАТЖАРГАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button